ЯПОН УЛС ДАЛАЙН ТҮРЛЭГЭЭР ЭРЧИМ ХҮЧ ГАРГАН АВАХ AR1100 ТУРБИНЫГ НАРУГИЙН ХООЛОЙД СУУРИЛУУЛЖЭЭ

Япон Улс болон Proteus Marine Renewables компани хамтран далайн түрлэгийн хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх AR1100 турбиныг Наругийн хоолойд суурилуулж, эрчим хүчний сүлжээнд амжилттай холбосон байна. Энэхүү турбин нь
Япон Улс болон Proteus Marine Renewables компани хамтран далайн түрлэгийн хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх AR1100 турбиныг Наругийн хоолойд суурилуулж, эрчим хүчний сүлжээнд амжилттай холбосон байна.
Энэхүү турбин нь усан доор суурилуулсан аварга сэнс шиг ажилладаг бөгөөд далайн түрлэг болон урсгалын эрчмийг ашиглан эрчим хүч гаргадаг онцлогтой аж.
AR1100 нь 2021 оноос хойш туршсан AR500 турбины төслийн амжилттай туршлага дээр бүтээгдсэн бөгөөд 1.1 МВт-ын хүчин чадалтай, сүүлийн үеийн шийдлүүдийг агуулсан гэнэ.
Түүнчлэн үйлдвэрлэсэн эрчим хүчийг усан доорх тусгай кабелиар эх газрын дэд станц руу шууд дамжуулах бөгөөд энэ нь Гото арлуудын эрчим хүчний хангамжийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх гэнэ.
Далайн түрлэг ашиглан эрчим хүч гарган авах нь цаг агаарын нөхцөлөөс үл хамаарах, эрчим хүчний тогтвортой байдлыг хангах чухал шийдэл болох гэнэ.