ЛАГ ХАТААЖ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСӨЛ: ТЕНДЕРИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ БАЙНА

Олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий “Лаг хатааж шатаах үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж байгуулахаар төлөвлө
Олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий “Лаг хатааж шатаах үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж байгуулахаар төлөвлөсөн нь хоногт дунджаар 250 м³ лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Нийт хаягдмал лагийн хэмжээ 843,200 м³ байх бөгөөд шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Тус төслийн ТЭЗҮ-ийн магадлангийн дүгнэлт гарч, тендер зарлах бэлтгэлийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн төвөөс хариуцан ажиллаж байгаа юм.
Төслийн хүрээнд баригдах үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд уг шатаасан лаг нь 5-6 метр.куб үнс болно. Тус үйлдвэрийг байгуулах нь зөвхөн лагийг боловсруулж устгах төдийгүй, нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын үр ашигтай, цогц шийдэл болох юм.
Улаанбаатар хот тэлж, хүн ам төвлөрөхийн хэрээр Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламж өдөрт 170,000 м³/хон ахуйн болон үйлдвэрийн урьдчилан цэвэрлэсэн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай ч, өдөрт хуримтлагдах бохирдлын хэмжээ 2-3 дахин ихэссэн. Лагийг байгалийн аргаар хатаах явцад эвгүй үнэр маш их гардаг, тоног төхөөрөмж хуучирч муудсан зэрэг асуудлаас үүдэж лагийг байгаль орчинд аюулгүйгээр хатаах, устгах, дахин боловсруулалт хийгдэх шаардлагатай байгаа юм.