УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО

2025.10.0779 үзсэн
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО

Эрчим хүчний оргил ачааллыг давахад гол үүрэгтэй оролцдог дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын ашиглалтын хугацаа дуусч үйлдвэрлэлтийн хэмжээ буурах эрсдэлтэй нөхцөл үүсээд буй. Шинээр эрчим хүчний эх үүсвэрүүд

Эрчим хүчний оргил ачааллыг давахад гол үүрэгтэй оролцдог дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын ашиглалтын хугацаа дуусч үйлдвэрлэлтийн хэмжээ буурах эрсдэлтэй нөхцөл үүсээд буй. Шинээр эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаралтай барьж ашиглалтад оруулах, эх үүсгүүрийг төрөлжүүлэх зорилгоор Баруун далай ордыг түшиглэсэн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай” хүрэн нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх “Улаанбадрах цахилгаан станц”-ын Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулж дуусган, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан. Бүрэн шинжилгээний ажил 65 хувь, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

“Баруун далай” ордыг түшиглэн хэрэгжүүлж буй уг станц нь жилдээ 1,460-1,890 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн цахилгаан хангамжийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд импортоор оруулж буй эрчим хүчний хэмжээ буурч, говийн бүсийн эдийн засаг, хөгжлийг дэмжинэ.

Одоогийн эх үүсвэрүүдийн хариуцсан ачааллыг хуваарилах, эрчим хүчний найдвартай байдлыг хангаснаар үйлдвэрлэл хөгжиж, хүн амын төвлөрөл үүссэнээр худалдаа үйлчилгээний салбаруудын орлого нэмэгдэх, шинэ суурьшлын бүс үүсэх хүн амын тоо нэмэгдэх зэрэг эерэг нөлөө үзүүлэх бөгөөд 250 ажлын байр шинээр бий болох тооцооллыг гаргаад байна. 

 

  

Command Palette

Search for a command to run...