МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТАД НТУГ-ЫН ХАМТ ОЛОН ХАМРАГДАЖ БАЙНА

Мэдээллийн болон кибер аюулгүй байдлын талаарх суурь мэдлэгийг ажилтнуудад олгох, цахим орчинд түгээмэл тохиолддог халдлагын төрөл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цахим ул мөрөө хянах, хамгаалах арга зүйг эз
Мэдээллийн болон кибер аюулгүй байдлын талаарх суурь мэдлэгийг ажилтнуудад олгох, цахим орчинд түгээмэл тохиолддог халдлагын төрөл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цахим ул мөрөө хянах, хамгаалах арга зүйг эзэмшүүлэх зорилготой сургалтад “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид хамрагдаж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ын мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж, энэ хүрээнд “Технологийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах”, “Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал”, Зөв цахим хэрэглээ” зэрэг агуулгыг хамарсан танилцуулга, илтгэл, асуулт хариулт хэлбэрээр зохион байгуулж байна. Тухайлбал, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ын кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Э.Уранцэцэг “Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр, Аудит, эрсдэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн У.Мэргэнсүх “Хувийн мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт” сэдвээр, мөн мэргэжилтэн Б.Дашдорж “Түгээмэл цахим халдлагууд, тэдгээрээс сэргийлэх арга замууд” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын асуусан асуултад хариулт өгч, практик зөвлөмж хүргэж байгаа нь сургалтыг илүү үр дүнтэй, хэрэгцээтэй болгож байна гэдгийг ажилтнууд онцолж байлаа.
Сургалтын үргэлжлэл болгож байгууллагын ажилтнууд мэдээллийн аюулгүй байдлыг хангах дадлага, бодит жишээн дээр суурилсан туршилт, кибер халдлагыг илрүүлэх, хамгаалалтын арга хэмжээ боловсруулах ур чадварыг сайжруулах практик хичээлд хамрагдах бол Удирдлага, хүний нөөцийн менежер, Мэдээллийн технологи болон кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”, “Мэдээллийн аюулгүй байдлын бодлого журам” болон ISO27001 Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэх, дотоод аудитыг хэрэгжүүлэх хяналт сэдвээр сургалт орно.
Үүний үр дүнд байгууллагын ажилтнууд кибер орчин дахь аюул, эрсдэлийг танин мэдэх, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг сахин хамгаалах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, байгууллагын цахим хамгаалалтын чадавхыг бэхжүүлэхэд чухал алхам болно.