ЖИЛ БҮР 4.3 САЯ ТОНН НҮҮРСТӨРӨГЧИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ "MTERRA SOLAR PROJECT" ТӨСӨЛ ФИЛИППИНД ХЭРЭГЖИЖ БАЙНА

2025.10.0828 үзсэн
ЖИЛ БҮР 4.3 САЯ ТОНН НҮҮРСТӨРӨГЧИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ "MTERRA SOLAR PROJECT" ТӨСӨЛ ФИЛИППИНД ХЭРЭГЖИЖ БАЙНА

Филиппиний тэргүүлэх санхүүгийн байгууллага болох BDO Unibank нь дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцын нэгийг санхүүжүүлж байна. Тус банк нь Meralco PowerGen болон Terra Solar Philippines компанийн хамтран хэрэгжүү

Филиппиний тэргүүлэх санхүүгийн байгууллага болох BDO Unibank нь дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцын нэгийг санхүүжүүлж байна. Тус банк нь Meralco PowerGen болон Terra Solar Philippines компанийн хамтран хэрэгжүүлж буй MTerra Solar Project төслийн гол санхүүжүүлэгчээр ажиллаж буй аж. 

Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор ₱150 тэрбум песо буюу 2.64 тэрбум ам.доллар бөгөөд Nueva Ecija болон Bulacan мужуудад нийт 3,500 га талбайд баригдаж буй энэхүү нарны цахилгаан станц нь 2.4 сая айл өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадалтай байх аж.

Станц нь 600 мегаваттын хүчин чадал бүхий анхан шатнаас эхэлж, дараагийн шатанд 250 мегаватт “mid-merit” чадал бүхий нар-хуримтлуурын нэгдсэн системтэйгээр өргөжнө.

Төслийн хэрэгжилтээр Филиппин улс нүүрсний хамаарлаас аажмаар гарах бөгөөд жил бүр 4.3 сая тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах тооцоотой. Мөн аккумуляторын системийн тусламжтайгаар нар тусахгүй үед хүртэл тогтвортой цахилгаан нийлүүлэх боломж бүрдэхээрээ онцлогтой ажээ. 

Command Palette

Search for a command to run...