"ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК" ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА

Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягдалгүйгээр үйлдвэрийн процесст оруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжиж буй. Одоогоор паркийн инженерийн болон
Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягдалгүйгээр үйлдвэрийн процесст оруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжиж буй. Одоогоор паркийн инженерийн болон дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Тухайлбал, үерийн хамгаалалтын барилга байгууламж, Технологийн ус хангамжийн барилга байгууламжуудын төсвийг шинэчлэх ажлын магадлалын ерөнхий дүгнэлтийг хийлгэж байгаа бөгөөд явц 80 хувьтай үргэлжилж байна. Ундны ус хангамжийн зураг төсвийг шинэчлэх ажлын зураг төсөв 50 хувьтай, Туулын хурдны замын зургийн ажилтай уялдуулах ажлын явц 45 хувьтай байна. Мөн гадна холбоо дохиоллын ажлын зураг тодотгох, төсөвт өртгийг шинэчлэх ажил хийгдэж байна.
Нийслэлийн Хан Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж төвлөрүүлэн, байгаль орчны бохирдлыг бууруулах, оршин суугчдын эрүүл ахуйн аюулгүй байдлыг бүрдүүлэх тус төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийлгэж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно гэж үзэж байна. Тодруулбал, арьс ширний салбар одоогоор ДНБ-ий 0.02 хувийг эзэлж байгаа бол төсөл амжилттай хэрэгжсэнээр энэ үзүүлэлтийг 10 дахин өсгөх боломжтой гэдгийг төслийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар онцоллоо.
Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд орших 539 га газарт хэрэгжиж байна.