building

СЭЛБЭ ХОРИН МИНУТЫН ХОТ: НЭГДҮГЭЭР БАГЦЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

2025.10.09243 үзсэн
СЭЛБЭ ХОРИН МИНУТЫН ХОТ: НЭГДҮГЭЭР БАГЦЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

Сүхбаатар дүүргийн 14-р хороо болон Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барилгын ажлууд төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Тус төсөл нь гэр хорооллын 15

Сүхбаатар дүүргийн 14-р хороо болон Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барилгын ажлууд төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Тус төсөл нь гэр хорооллын 158 га газрыг чөлөөлөн, дахин төлөвлөж, инженерийн дэд бүтцийн бүрэн шийдэл бүхий орчин үеийн шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүхий шинэ суурьшлын бүсийг бий болгох юм.

Төслийн хүрээнд 113 блок бүхий 8,565 айлын орон сууц баригдана. Уг ажлыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж байна. Тухайлбал, Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 90 гаруй хувь, суурийн ухмалын ажил 90 гаруй хувьтай байгаа бол суурь цутгах ажил 28 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Хоёрдугаар багцын хувьд бэлтгэл ажил 98 хувь, суурийн ухмал 90 хувь, суурь цутгалт 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд зоорийн ханын арматурчлал 50.8 хувь, зоорийн давхрын цутгалт 20 хувь, нэгдүгээр давхрын ханын арматурчлал 15 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн бүтээн байгуулалтад дотоодын барилгын компаниуд, аж ахуйн нэгжүүд оролцож байна. Дашрамд дурдахад, Нэгдүгээр багцын хүрээнд 1,786 айлын 20 блок орон сууц, Хоёрдугаар багцад 2,028 айлын 26 блок, Гуравдугаар багц нь 2,623 айлын 37 блок баригдах бол Дөрөвдүгээр багцын хүрээнд 2,128 айлын 30 блок орон сууц баригдаж 2027 оны II-IV улиралд ашиглалтад орох хуваарьтай байна. 

Төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтаар нийт 15,600 орчим янданг буулгаж хотын агаарын бохирдлыг 22 хувиар, авто замын хөдөлгөөний түгжрэлийг 36.3 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарсан. Тус төсөл нь оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээ, тав тухыг бүрэн хангасан хот төлөвлөлттэй бөгөөд сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор, эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв зэрэг нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудыг цогцоор нь багтаасан бүтээн байгуулалт юм. 

Command Palette

Search for a command to run...