ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН СИСТЕМ G-CANS

2025.10.1247 үзсэн
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН СИСТЕМ G-CANS

Японы Сайтама мужийн Касубакэ хотын доор 270 усан сангийн хэмжээтэй аварга байгууламж байдаг. Энэ нь дэлхийн хамгийн том үерийн хамгаалалтын систем болох G-Cans буюу "Metropolitan Area Outer Underground Discharge Channel

Японы Сайтама мужийн Касубакэ хотын доор 270 усан сангийн хэмжээтэй аварга байгууламж байдаг. Энэ нь дэлхийн хамгийн том үерийн хамгаалалтын систем болох G-Cans буюу "Metropolitan Area Outer Underground Discharge Channel" юм.

1992 онд эхэлж, 2006 онд ашиглалтад орсон тус төслийг 14 жилийн хугацаанд 2 тэрбум ам.доллар буюу 230 тэрбум еэний өртөгтэй бүтээн байгуулсан бөгөөд Токио, Сайтама муж болон 13 гол, 6 дүүргийг үерийн аюулаас хамгаалдаг.

G-Cans системийн ачаар жил бүр 100–200 тэрбум иений үерийн хохирлоос урьдчилан сэргийлж байна. Тухайлбал, зөвхөн 2019 оны Тайфун Хагибисийн үеэр 176 сая ам.долларын учирч болох хохирлоос хамгаалж байжээ.

Систем нь нийт таван ширхэг, 65 метрийн гүн, 32 метр диаметртэй босоо шахуургын худагтай. Эдгээр нь үерийн ус хурдан нэмэгдэх үед ойролцоох гол мөрнөөс усыг сорж авч, гүний хонгил руу чиглүүлдэг. Тэдгээрийг холбосон 6.3 км урт гүний туннель нь үерийн усыг төв танк руу дамжуулдаг байна. 177 метр урт, 78 метр өргөн, 18 метр өндөртэй, нийт 59 баганатай энэ танк нь 670,000 куб метр ус хадгалах багтаамжтай. Энэ хэмжээ нь бүрэн дүүрвэл 270 ширхэг олимпийн усан сангийн хэмжээтэй тэнцдэг. Тус байгууламжид суурилуулсан насосууд хуримтлагдсан усыг секундэд 200 куб метрийн хэмжээтэйгээр Эдо гол руу шахдаг аж.

  

Command Palette

Search for a command to run...