НЭГ УДААГИЙН БҮРЭН ЦЭНЭГЛЭЛТЭЭР 40 КМ ЗАМ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ, АВТОМАТ ТРАМВАЙН СИСТЕМИЙГ ПАКИСТАНЫ ЛАХОР ХОТОД ТУРШИЖ БАЙНА

2025.10.1348 үзсэн
НЭГ УДААГИЙН БҮРЭН ЦЭНЭГЛЭЛТЭЭР 40 КМ ЗАМ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ, АВТОМАТ ТРАМВАЙН СИСТЕМИЙГ ПАКИСТАНЫ ЛАХОР ХОТОД ТУРШИЖ БАЙНА

Пакистаны Лахор хотод автомат удирдлагын системтэй, цахилгаан трамвайн системийг туршиж байна. Уг систем нь төмөр зам шаарддаггүй, GPS, мэдрэгч болон дижитал газрын зурагт суурилсан "Виртуал зам"-аар явдагаараа онцлогтой

Пакистаны Лахор хотод автомат удирдлагын системтэй, цахилгаан трамвайн системийг туршиж байна. Уг систем нь төмөр зам шаарддаггүй, GPS, мэдрэгч болон дижитал газрын зурагт суурилсан "Виртуал зам"-аар явдагаараа онцлогтой аж. Төслийн хүрээнд нийт 45 км урт шугамыг төлөвлөсөн бөгөөд Лахорын төв болон хөгжлийн бүсүүдийг холбох гэнэ.

Хэдийгээр автомат удирдлагын системтэй ч аюулгүй байдлыг хангах үүднээс туршлагатай жолооч хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 40 км зам туулах чадвартай ба 10 минутын цэнэглэлтээр 27 км явах эрчим хүчийг нөөцөлдөг. Цахилгаанаар ажилладаг учраас агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой.

Хятадын дэд бүтцийн томоохон компани China North Industries Corporation (NORINCO) болон Лахорын Хөгжлийн Газар (LDA) хамтран хэрэгжүүлж байгаа тус төсөл нь Лахорыг “ухаалаг, ногоон хот” болгох урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн нэг хэсэг аж.

  

Command Palette

Search for a command to run...