building

НИТХ-ЫН V ХУРАЛДААНААР “800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2025.10.1581 үзсэн
НИТХ-ЫН V ХУРАЛДААНААР “800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “800 айлын орон сууцны талаар авах арга хэмжэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай тогтоолын төслийг танилцуулав.

Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн бүрэлдэхүүн 1-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрхийн дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд нийт 800 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний талбай, агуулах, дулаан зогсоол бүхий барилга байгууламж баригдсан. Түүнийг худалдаа үйлчилгээний талбай, дулаан зогсоолын хамт төсөлд хамрагдах иргэдийн газраар солилцох болон худалдан борлуулж, борлуулсан орлогыг тус төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх байршлын газар чөлөөлөлтөд зарцуулахаар тус тогтоолын төсөлд тусгасан байна. Мөн 800 айлын орон сууцыг худалдан борлуулах хүртэл гарах ашиглалтын зардлыг борлуулалтын орлогоос санхүүжүүлэх, барилга байгууламжийг холбогдох хууль, журмын дагуу ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д хариуцуулан хэрэгжүүлэхээр тогтлоо.

Тогтоол батлагдсанаар Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийг санхүүгийн эх үүсвэрээр шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, Ногоон орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах, Ногоон хөгжлийг дэмжсэн, дулаан алдагдал багатай, байгаль орчинд ээлтэй орон сууцны хүртээмж нэмэгдэхээс гадна Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, дэд төвүүдийн хөгжилд түлхэц өгөх зэрэг давуу тал бий болно.

  

Command Palette

Search for a command to run...