power

“ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХИЙГ НИТХ-ААР БАТАЛЛАА

2025.10.1670 үзсэн
“ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХИЙГ НИТХ-ААР БАТАЛЛАА

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит V хуралдаанаар “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийн хувийн хэвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг баталлаа. Тус төслийг Нийс

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит V хуралдаанаар “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийн хувийн хэвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг баталлаа.

Тус төслийг Нийслэлийн Хан Уул дүүргийн Морингийн даваа орчимд үйлдвэрийн хүчин чадлын хувьд, жилд 1.5 сая тонн хүртэлх хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх чадал бүхий үйлдвэрийг 3 жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар гэрээний төслийг боловсруулсан.

Монгол Улс 2014 оны байдлаар жилд 34,482.73 мянган тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцүүлсэн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаагийн 50.08 хувь нь эрчим хүч, 48.51 хувь нь хөдөө аж ахуй, 0.95 хувь нь аж үйлдвэр, үлдсэн 0,46 хувь нь хог хаягдлын салбараас ялгарч байна. Хэдийгээр манай улсын ялгаруулж буй хүлэмжийн хий нь дэлхийн нийт ялгаралд маш бага (0.09) хувийг эзэлж байгаа боловч, нэг хүнд ногдох болон ДНБ-нд ногдох хэмжээгээрээ дэлхийн болон бүсийн дунджаас хэд дахин өндөр байна.

Иймд Хувийн хэвшлийн түншлэгчийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/907 дүгээр захирамж, "Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр" төслийн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийж, гэрээ байгуулах баримт бичгийн хүрээнд зохион байгуулсан.

Энэ хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцээнд оролцох урилгыг нийт 4 аж ахуйн нэгжид хүргүүлсэнээс бүх оролцогч хүсэлтээ илэрхийлсэн бол 3 оролцогч албан ёсны саналыг ирүүлсэн. Тухайн 3 оролцогчтой удаа дараа хэлэлцээнд орж хамгийн сайн нөхцөл санал болгосон нэг оролцогч болох "Сычуан эрчим хүчний хөрөнгө оруулалт, Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт ХХК" шалгарсан.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хогны менежмент сайжирч, хогийг дарж булшлах технологийг халж, шатааж устгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бөгөөд хогны үйлдвэр технологийн парк байгуулах үед шаардлагатай цахилгааны болон дулааны хангамжийг хэсэгчлэн шийдвэрлэх юм. Түүнчлэн эрчим хүчний импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулж, орчин үеийн, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмэр оруулах юм. 

Command Palette

Search for a command to run...