40 ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД СИЧУАНЬ МУЖИЙН 10 САЯ ИРГЭНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАР САЙЖИРСАН

Хятадын хамгийн ядуу, хөгжлийн хувьд хязгаарлагдмал бүс нутгийн нэг байсан Сичуань мужийн иргэд гол төлөв хөдөө аж ахуй эрхэлж, өдөр тутмын амьжиргаагаа залгуулж зэрлэг ороонгоны шатаар ууланд авирч зорьсон газраа хүрдэг
Хятадын хамгийн ядуу, хөгжлийн хувьд хязгаарлагдмал бүс нутгийн нэг байсан Сичуань мужийн иргэд гол төлөв хөдөө аж ахуй эрхэлж, өдөр тутмын амьжиргаагаа залгуулж зэрлэг ороонгоны шатаар ууланд авирч зорьсон газраа хүрдэг байсан бол өнөөдөр таатай, аюулгүй нөхцөлд амьдарч байна.
Сүүлийн 40 жилийн хугацаанд Хятад улс ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого, төслүүдийг бүс нутгийн онцлогт нийцүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлжээ. Үүний нэг жишээ бол Сичуань мужид хэрэгжүүлсэн цогц арга хэмжээнүүд юм. Тус мужийн алслагдсан “хадан тосгон”-д дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үр дүнд нь Сичуань мужид 10 сая орчим хүн ядуурлаас бүрэн ангижирч, өрхийн амьжиргаа сайжирчээ.
Тус өөрчлөлтөд хамгийн чухал нөлөөг аялал жуулчлалын салбар үзүүлжээ. Тодруулбал, Сичуань мужийн байгалийн үзэсгэлэнт газар, өвөрмөц соёлын өвийг аялал жуулчлалын нөөц болгон ашигласнаар орон нутгийн иргэдэд орлого олох, ажлын байр бий болгох боломжууд нээгдсэн байна.
Мөн аялал жуулчлалын хөгжилтэй зэрэгцэн боловсрол, эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтууд өрнөж, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг бодитоор нэмэгдүүлсэн нь хөгжлийн цогц, тогтвортой загварыг бүрдүүлжээ.
Сичуань мужийн туршлага нь ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх Хятадын бодлого, хэрэгжүүлсэн төслүүдийн амжилттай жишээ төдийгүй дэлхийн бусад хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болсоор байгаа аж.