ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ТОЙРОГ ЗАМЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭЭР БАЙНА

Тойрог зам нь хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг тараах, дагуул бүсийн холболтыг сайжруулах, хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах үндсэн зорилготой. Ихэнх улс оронд энэ шийдэл нь түгжрэлийг бууруулах эхний т
Тойрог зам нь хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг тараах, дагуул бүсийн холболтыг сайжруулах, хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах үндсэн зорилготой. Ихэнх улс оронд энэ шийдэл нь түгжрэлийг бууруулах эхний томоохон алхам болсон.
Тухайлбал, БНСУ-ын Сөүл хотод “Capital Region First Ring Expressway” төслийг 1990-ээд онд хэрэгжүүлсэн нь 157км урт юм. Үүний үр дүнд хотын төв дэх автомашины урсгал 35%-иар буурч, агаарын бохирдол 15%-иар багассан байна. Мөн Тээврийн цаг хэмнэлтээр жилд 1.2 тэрбум ам. долларын ашиг гарчээ.
Их Британийн Лондонгийн M25 тойрог зам нь 1986 онд ашиглалтад орсон. Энэхүү замыг барьснаар төвийн түгжрэл 25%-иар буурч, Хот орчмын эдийн засгийн бүс (Greater London) түргэн хөгжсөн байна. Мөн тээврийн салбарын CO₂ ялгарал 10%-иар буурчээ.
Японы Токио хотын төвийг тойрсон 48 км урттай хурдны тойрог замыг барьснаар хот доторх урсгалын ачаалал 25–30%-иар буурч, авто зогсоолын эрэлт 20%-иар багасаж, нийтийн тээврийн ашиглалт өссөнөөс гадна хотын эдийн засгийн бүтээмжийн индекс 7%-иар өсчээ.
БНХАУ-ын Бээжин хот нь 7 тойрог замтай бөгөөд дэлхийд иж бүрэн тойрог замын сүлжээтэй цөөн хотын нэг юм. Анхны хоёр тойрог зам төвийн ачааллыг 20-30% бууруулсан ч дараагийн үе шатуудад хөдөлгөөний эрэлт дахин нэмэгдсэн байна.
Сүүлийн үеийн тойрог замуудыг метро, BRT, явган хүний зам болон дугуйн замын сүлжээтэй уялдуулжээ.
Хамгийн амжилттай, бодит үр дүн харуулсан Сөүл хотын “Capital Region First Ring Expressway” тойрог зам Өмнөд Солонгосын нийслэл болон түүний ойролцоох дагуул хотуудыг холбосон үндэсний хэмжээний авто замын сүлжээ юм. Нийт 128 км урттай, Сөүл хотын ойролцоох Seongnam, Goyang, Uijeongbu, Hanam, Anyang хотууд холбогддог.
Сөүл хотын захиргаанаас хийсэн судалгаагаар, тойрог зам ашиглалтад орсны дараа хотын төв хэсгийн замын ачаалал дунджаар 25–30 хувиар буурсан. Нийт хөдөлгөөний урсгалын 18–20 хувь тойрог зам руу шилжсэн бөгөөд энэ нь хотын агаарын бохирдлыг 6–8 хувиар бууруулж, дундаж зорчих хугацааг 12–15 минутаар багасч, дагуул хотуудын үл хөдлөх хөрөнгийн үнэ 15–20 хувиар нэмэгдэж, 50 мянга гаруй ажлын байр 50 бий болсон байна.
Сөүл хотын туршлагаас харахад, тойрог зам нь дангаараа түгжрэлийн асуудлыг бүрэн шийддэггүй. Харин нийтийн тээврийн бодлого, газар ашиглалтын уялдаа, ухаалаг замын менежмент, ногоон байгууламж зэргийг иж бүрэн шийдвэрлэх нь хамгийн өндөр үр дүнтэй болоход нөлөөлсөн.
“ХОТЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОЙРОГ ЗАМЫН ҮҮРЭГ” нийтлэлээс...