230 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН КЕНИЙН ТАЛАНТА ХОТОД БАРИГДАЖ БАЙНА

2025.10.2638 үзсэн
230 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН КЕНИЙН ТАЛАНТА ХОТОД БАРИГДАЖ БАЙНА

Кенийн Таланта хотын цэнгэлдэх хүрээлэнг танилцуулъя. Хөлбөмбөгийн үндсэн талбай, хөнгөн атлетикийн зам, соёл урлагийн тайз, спортын академи, залуусын сургалт хөгжлийн төв зэрэг байгууламж бүхий энэ төсөл нь нийт 35 тэрб

Кенийн Таланта хотын цэнгэлдэх хүрээлэнг танилцуулъя. Хөлбөмбөгийн үндсэн талбай, хөнгөн атлетикийн зам, соёл урлагийн тайз, спортын академи, залуусын сургалт хөгжлийн төв зэрэг байгууламж бүхий энэ төсөл нь нийт 35 тэрбум Кенийн шиллингийн (230 сая орчим ам.доллар) хөрөнгө оруулалтаар баригдаж байна. 

Төслийн хэрэгжилтийн явц одоогоор 70 хувьд хүрээд байгаа бөгөөд ашиглалтад орсноор Кенийн спортын үндэсний болон олон улсын тэмцээнүүдийг дотооддоо зохион байгуулах чадамжийг бий болгох ажээ. Мөн орон нутгийн 5000 гаруй иргэнийг бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарт шинэ ажлын байраар хангах юм байна. 

Энэхүү төслийг 2023–2026 онд буюу нийт 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

  

Command Palette

Search for a command to run...