ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШН АШИГЛАН ТҮЛШ ХУДАЛДАН АВЧ БАЙНА

2025.10.2364 үзсэн
ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШН АШИГЛАН ТҮЛШ ХУДАЛДАН АВЧ БАЙНА

Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаараа хийх, QR код ашиглан цахимаар төлбөрөө төлөх, түгээлтийн мэдээлэл болон байршлыг хянах зэрэг үйлчилгээг “Хотула” аппликейшнээр дамжуулан авах боломжтой боллоо. Мөн ө

Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаараа хийх, QR код ашиглан цахимаар төлбөрөө төлөх, түгээлтийн мэдээлэл болон байршлыг хянах зэрэг үйлчилгээг “Хотула” аппликейшнээр дамжуулан авах боломжтой боллоо. Мөн өрхийн түлшний хэрэглээ, үлдэгдэл болон бусад хэрэглээний төлбөрийг нэг дороос төлөх нөхцөл бүрджээ.

2025 оны есдүгээр сарын 15-наас нийслэлийн хэмжээнд сайжруулсан болон хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр дамжуулан түгээж эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн түлш худалдан авах үйлчилгээг цахимжуулах зорилгоор “Хотула” аппликейшнийг нэвтрүүлсэн байна.

“Хотула” нь нийслэлийн иргэдэд зориулсан түлшний борлуулалтын цахим систем бөгөөд түлшний худалдан авалт, төлбөр тооцоо, түгээлтийн хяналтыг нэгтгэсэн ухаалаг шийдэл юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр түлш борлуулах уламжлалт үйл явцыг дижитал хэлбэрт шилжүүлж, иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Аппликейшнийг TechFin, GovTech, CivicTech чиглэлээр хөгжүүлж байгаа бөгөөд “Хотула түлш” модуль нь хөгжүүлэлтийн хоёрдугаар үе шатандаа амжилттай хэрэгжиж байна. Аппликейшн ашигласнаар хэрэглэгч бүрт виртуал карт автоматаар үүсэж, уг картыг өрхийн гишүүд хамтран ашиглах боломжтой. Харин аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авах боломжтой юм.

Нийслэлийн хэмжээнд түлшний цахим борлуулалт амжилттай эхэлсэн боловч хэрэгжилтийн явцад тодорхой зохицуулалт шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд мэдээлжээ. Тухайлбал, нэг өрхөд зориулсан аппликейшнийг олон хүн нэгэн зэрэг ашигласнаар түлшний хуваарилалт болон нөөцийн тооцоонд зөрүү гарах эрсдэл үүсэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Иймд системийн нэгдсэн хяналт, хэрэглэгчийн эрхийн баталгаа болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид тус системийн цар хүрээг өргөжүүлж, хэрэглэгчийн туршлага болон техникийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нөөцийн хуваарилалт, төлбөрийн уялдааг нарийвчлах замаар нийслэлийн түлшний хангамж, түгээлтийн ил тод, үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх аж.  

Command Palette

Search for a command to run...