ЦӨЛИЙН БҮС НУТАГТ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН " ХИЙМЭЛ ИХ МӨРӨН" ТӨСӨЛ

Хойд Африкийн цөлийн бүсэд орших Ливи улс үргэлжид усны хомсдолтой тулгарсаар иржээ. Гэвч 1984 онд “Хиймэл их мөрөн” төсөл эхэлж тус улсын иргэдийн амьдрал болон хөдөө аж ахуйн салбарыг үндсээр нь өөрчилсөн байна. Тэртээ
Хойд Африкийн цөлийн бүсэд орших Ливи улс үргэлжид усны хомсдолтой тулгарсаар иржээ. Гэвч 1984 онд “Хиймэл их мөрөн” төсөл эхэлж тус улсын иргэдийн амьдрал болон хөдөө аж ахуйн салбарыг үндсээр нь өөрчилсөн байна.
Тэртээ 35,000 жилийн жилийн өмнө хуримтлагдсан, дэлхийн хамгийн гүний усны нөөц Нубийн сав газрын усаар тус хиймэл мөрөнг тэтгэдэг аж.
Хиймэл мөрөн нь газар доорх 4000 километр урттай хоолойгоор холбогддог бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том газар доорх ус дамжуулах сүлжээ юм. Тус сүлжээнд зориулж, 500 гаруй метрийн гүнээс ус татаж гаргах зориулалттай 1300 гаруй усны худгийг бий болгосон бөгөөд өдөрт дунджаар 6.5 сая м.куб цэнгэг усыг Ливийн томоохон хотууд болон газар тариалангийн бүсүүдэд хүргэдэг байна.
Төслийн хэрэгжилтээр Ливийн нийгэмд шууд бөгөөд тодорхой өөрчлөлтүүдийг авчиржээ. Тухайлбал, хойд бүсийн хүн амын цэнгэг усны хэрэгцээний 70%-ийг хангаснаар усны хомсдолыг арилгаж, цөлийн бүсэд шинээр 141 мянган га талбайд газар тариалан эрхлэх боломжийг нээж, импортын хараат байдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн.
Уг мега төсөл нь хэдийгээр Ливийн өмнөх удирдагч Муаммар Каддафийн үед эхэлсэн ч өнөөг хүртэл үргэлжилж байгаа гэнэ. 2011 оноос хойших Ливийн зөрчил, дайн самууны үед төслийн ус шахах станцууд болон хоолойн сүлжээ дахин дахин гэмтэлд өртөж, хэдэн сая иргэний усны хангамж тасалдаж байжээ. Түүнчлэн усны нөөц нь хязгаартай тул ирээдүйн хэрэглээг зөв менежментээр зохицуулах нь Ливийн Засгийн газрын өмнө тулгамдсан хамгийн том асуудал хэвээр байна.
Мега төсөл гэдэг нь зөвхөн барилга биш, харин иргэдийн амьдрал, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх хамгийн том хөрөнгө оруулалт юм.