АТАЛ СЕТУ: ЭНЭТХЭГИЙН ХАМГИЙН ТОМ ДАЛАЙ ДЭЭГҮҮРХ ГҮҮР

2025.10.3031 үзсэн
АТАЛ СЕТУ: ЭНЭТХЭГИЙН ХАМГИЙН ТОМ ДАЛАЙ ДЭЭГҮҮРХ ГҮҮР

Атал Сету бол Энэтхэгийн хамгийн том дэд бүтцийн төсөл бөгөөд Мумбай болон Нави Мумбай хотуудыг холбосон 21.8 км урттай далай дээгүүрх гүүр юм. Нийтдээ 6 эгнээтэй уг гүүр нь Севриг Нави Мумбай хотын Чирле Нхава Шеватэй х

Атал Сету бол Энэтхэгийн хамгийн том дэд бүтцийн төсөл бөгөөд Мумбай болон Нави Мумбай хотуудыг холбосон 21.8 км урттай далай дээгүүрх гүүр юм. Нийтдээ 6 эгнээтэй уг гүүр нь Севриг Нави Мумбай хотын Чирле Нхава Шеватэй холбодог аж. 

Төслийн нийт өртөг ойролцоогоор 2.1 тэрбум ам.доллар бөгөөд гол санхүүжүүлэгч нь Жайка байжээ. Атал Сету 2024 оны 1-р сарын 12-нд албан ёсоор нээснээр тухайн бүс нутгийн хувьд томоохон өөрчлөлт авчирсан. Учир нь Мумбай-Нави Мумбай хооронд зорчих хугацаа өмнө нь 2 цаг гаруй байсан бол төсөл хэрэгжсэнээр ердөө 20 минут болж багассан.

Инженерийн хувьд, Атал Сету хэд хэдэн шинэ шийдлээрээ онцлогтой. Тухайлбал, гүүрний тодорхой хэсэгт маш их ачаа даах чадвартай, Orthotropic Steel Deck технологийг ашигласан бол замын хөдөлгөөнийг тасралтгүй хянах, удирдах зорилгоор ухаалаг системийг суурилуулсан байна. Мөн төлбөрийг тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээр цахимаар авах боломжтой Open Road Tolling системийг нэвтрүүлсэн нь замын түгжрэлээс сэргийлэхэд эерэгээр нөлөөлжээ. 

Байгаль орчныг хамгаалах, далайн эрэгт цуглардаг шувуудад нөлөөлөхгүй байх зорилгоор шуугиан тусгаарлах хаалтууд зэрэг тусгай хамгаалалтын арга хэмжээнүүдийг төслийн явцад авч хэрэгжүүлсэн.

Атал Сету нь Мумбайн эдийн засаг, ложистикийн гол артерийн нэг болж, бүс нутгийн хөгжил, хот төлөвлөлтөд урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх томоохон ололт юм.   

Command Palette

Search for a command to run...