"БРАЗИЛИА" ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ

"Бразилиа хот байгуулалт" төсөл нь Бразилын өргөн уудам нутгийн төв хэсгийг эдийн засгийн идэвхтэй бүс болгон хөгжүүлэх үндэсний интеграцийн алхам байжээ. Тус төсөл өндөр өртөгтэй боссон учир шүүмжлэлтэй тулгарч байсан х
"Бразилиа хот байгуулалт" төсөл нь Бразилын өргөн уудам нутгийн төв хэсгийг эдийн засгийн идэвхтэй бүс болгон хөгжүүлэх үндэсний интеграцийн алхам байжээ. Тус төсөл өндөр өртөгтэй боссон учир шүүмжлэлтэй тулгарч байсан хэдий ч хотыг байгуулснаар Бразилын цаашдын хөгжилд асар том эерэг өөрчлөлт авчирсан байна.
Нийслэл хотыг төв хэсэгт байрлуулснаар, засгийн газар улс даяар авто зам барих ажлыг эрчимжүүлсэн. Төслийн хүрээнд 2,000 гаруй км авто зам баригдаж Бразилиаг томоохон хотуудтай холбожээ. Энэ нь өмнө нь тусгаарлагдмал байсан нутгийн гүн дэх бүс нутгуудын газар тариалан, хүн амын шилжилт, худалдааг хөгжүүлэх суурь нөхцөл болж өгсөн байна. Түүнчлэн хот байгуулах ажил нь эдийн засгийн хүндрэлтэй бүс нутгуудаас, ирсэн олон мянган ажилчдад ажлын байр олгосон. Хэдийгээр орон сууцны асуудал тулгарч байсан ч, ажилтнуудын гэр бүлд орлогын шинэ эх үүсвэр бий болсоор байв.
Бүтээн байгуулалтын хүрээнд Параноа хиймэл нуурыг бий болгосон. Ингэснээр оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлж чадсан бөгөөд өнөөдөр тус нуур нь усан спорт, завиар зугаалах боломжийг бүрдүүлсэн, эргийн ресторануудтай аялал жуулчлал, амьдралын чанарыг дээшлүүлсэн гол бүс болжээ.
Нийслэл хот Бразилиа нь дипломат төлөөлөгчийн газрууд, их дээд сургуулиуд, судалгааны төвүүд төвлөрсөн боловсрол, шинжлэх ухааны төв болж хөгжсөн. Энэ нь хотын оршин суугчдад өндөр боловсрол, найдвартай ажлын байрыг бий болгож, нэг хүнд ногдох ДНБ-ээр Латин Америкийн томоохон хотуудыг тэргүүлэх түвшинд хүргэсэн байна.