МАРОККО УЛСАД 68,700 ХҮН ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ "МУЛАЙ АБДЕЛЛА ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

2025.11.0337 үзсэн
МАРОККО УЛСАД 68,700 ХҮН ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ "МУЛАЙ АБДЕЛЛА ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

Марокко Улсын нийслэл Рабат хотод 2025 оны 9 дүгээр сард “Мулай Абделла цэнгэлдэх хүрээлэн” ашиглалтад оржээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь орчин үеийн инженерийн шийдэл, технологийн дэвшлийг цогцоор нь шийдсэн төсөл бөгө

Марокко Улсын нийслэл Рабат хотод 2025 оны 9 дүгээр сард “Мулай Абделла цэнгэлдэх хүрээлэн” ашиглалтад оржээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь орчин үеийн инженерийн шийдэл, технологийн дэвшлийг цогцоор нь шийдсэн төсөл бөгөөд 68,700 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнг Хаан V Мухаммедийн ач, хунтайж Мулай Абделлагийн нэрээр нэрлэжээ.

Morocco’s National Agency for Public Facilities (ANEP)-ын архитектур шийдлийн хувьд, талбайн гадаргуу нь байгалийн болон хиймэл хосолсон технологитой, нарны эрчим хүч, ус дахин ашиглах системтэй, тогтвортой хөгжлийн шалгуурт нийцсэн зэрэг шилдэг шийдлүүдээрээ онцгойрч байна. Мөн хэвлэл мэдээллийн төв, спортын дэд байгууламжууд, усан бассейн, сагсан бөмбөгийн ордон, 5200 машины зогсоолтой юм байна.

“Мулай Абделла” цэнгэлдэх хүрээлэн нь Africa Cup of Nations болон 2030 онд болох FIFA World Cup-ийн гол талбайн нэгээр сонгогдоод байгаа аж.

Төслийн нийт өртөг ойролцоогоор 75 сая ам.доллар, дэд байгууламж болон өргөтгөлийг хамруулбал нийт 3 тэрбум Мароккогийн дирхам ( ойролцоогоор 300 сая ам.доллар)-т хүрсэн хэмээн албан эх сурвалжууд мэдээлжээ.  

Command Palette

Search for a command to run...