"МI TELEFERICO" ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМ

Болив улсын Ла Пас болон Эль Алто хотууд нь дэлхийн хамгийн өндөрт, уулархаг газарт оршдогийн улмаас нийтийн тээвэр, авто зам барихад хүндрэлтэй байжээ. Харин "Mi Teleférico" төсөл хэрэгжиж уг асуудлыг шийдвэрлэсэн байна
Болив улсын Ла Пас болон Эль Алто хотууд нь дэлхийн хамгийн өндөрт, уулархаг газарт оршдогийн улмаас нийтийн тээвэр, авто зам барихад хүндрэлтэй байжээ. Харин "Mi Teleférico" төсөл хэрэгжиж уг асуудлыг шийдвэрлэсэн байна.
Өмнө нь Ла Пас ба Эль Алтогийн хооронд 1 цаг зарцуулдаг байсан бол дүүжин замын тээврээр 20 минутад л хүрэх боломжтой болсон. Ингэснээр иргэдийн боловсрол, амралт, гэр бүлдээ зарцуулах боломжийг нэмэгдүүлсэн.
Төсөл нь өндөрлөг, ядуу бүс Эль Алтог Ла Пас хотын ажлын байр, боловсрол, үйлчилгээний төвүүдтэй хялбар, хямд холбож, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн. Тасалбарын үнэ нь хамгийн хямд буюу автобусныхтай адилхан байжээ.
"Mi Teleférico" нь цахилгаанаар ажилладаг тул бусад тээврийн хэрэгслээс үүдэх утаа, дуу чимээг ихээхэн бууруулсан.
Бүх станцад суурилуулсан камерын системээр аюулгүй байдлыг хангаснаар, Латин Америкийн шилдэг аюулгүй байдлын төслөөр шалгарсан.
Энэхүү амжилт нь Ла Пасчуудын амьдралын чанар, хотын хөгжлийн чухал хөшүүрэг болсон юм.