ПОЛЬШ УЛС УРТ ХУГАЦААНЫ, ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ ХИЙНЭ

2025.11.0931 үзсэн
ПОЛЬШ УЛС УРТ ХУГАЦААНЫ, ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ ХИЙНЭ

Польш Улс нь Европын Холбооны улсууд дундаас нүүрсний цахилгаан станцтай улс хэвээр байна. Тус улс нь үйлдвэрлэлийн хүчин чадал болон станцуудын хуучралаас шалтгаалж, цахилгааны хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй байна.

Польш Улс нь Европын Холбооны улсууд дундаас нүүрсний цахилгаан станцтай улс хэвээр байна. Тус улс нь үйлдвэрлэлийн хүчин чадал болон станцуудын хуучралаас шалтгаалж, цахилгааны хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй байна. Тиймээс Европын нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчийг хөрш орнуудаар дамжуулан тогтмол импортоор авч, сүлжээний найдвартай ажиллагааг хангадаг байна.

Польш энэхүү хараат байдлаасаа гарах, мөн Европын Холбооны уур амьсгалын бодлого, "Ногоон хэлэлцээр"-ийн шаардлагыг биелүүлэх зорилгоор эрчим хүчний шилжилтийг хийхээр төлөвлөжээ. Урт хугацааны, өндөр өртөгтэй тус шийдвэр нь эрчим хүч үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувийг 80 хувиас 60 хүртэл хувь бууруулах гэнэ. Гэвч нүүрсний асар их нөөцтэй, станцууд нь нүүрсээр ашигладаг, түүнийг дагасан олон арван мянган хүний ажлын байр яригдаж буй тул шилжилт удаашралтай явагдаж байгаа аж. Польш улс эрчим хүчний аюулгүй байдлаа урт хугацаанд хангаж, импортын хамаарлаа бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөс гадна, анхны цөмийн цахилгаан станцуудаа барих томоохон төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний тусгаар байдалд хүрэх тэдний гол гарц болно гэж үзэж байна. 

Command Palette

Search for a command to run...