ТРАМВАЙН ЭДИЙН ЗАСАГ, БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМД ҮЗҮҮЛСЭН ЭЕРЭГ НӨЛӨӨ

2025.11.1245 үзсэн
ТРАМВАЙН ЭДИЙН ЗАСАГ, БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМД ҮЗҮҮЛСЭН ЭЕРЭГ НӨЛӨӨ

Трамвай нь дэлхийн хотуудын түгээмэл ашиглагддаг нийтийн тээврийн хэрэгсэл хэвээр байна. Уг систем нь зорчигч тээвэрлэхээс гадна хотын эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжилд цогц эерэг нөлөө үзүүлдэг ач холбогдолто

Трамвай нь дэлхийн хотуудын түгээмэл ашиглагддаг нийтийн тээврийн хэрэгсэл хэвээр байна. Уг систем нь зорчигч тээвэрлэхээс гадна хотын эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжилд цогц эерэг нөлөө үзүүлдэг ач холбогдолтой.

Канадын Калгари хотын C-Train трамвайн шугамын дагуух үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэж, шинээр барилга байгууламж баригдсан нь хотын орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн бизнесийг дэмжсэн. Мөн уг систем нь түгжрэлийг бууруулснаар аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлт, ажиллах хүчний зардал, хугацааг хэмнэсэн байна.

Австрийн Вена хот болон Францын Страсбург зэрэг Европын хотуудын трамвай систем нь өндөр хүртээмжтэй байдлаараа онцлог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, хүүхэдтэй эцэг эхчүүд гээд бүхий л хүнд хүртээмжтэй нийтийн тээврийн систем болжээ. Европод трамвай нь тухайн хотын соёлын өв, нэг хэсэг болж, аялал жуулчлалын чухал элемент болдог гэнэ.

Австралийн Мельбурн хотын трамвай сүлжээ нь дэлхийн хамгийн том нь бөгөөд 100% цахилгаанаар ажилладаг. Уг систем нь нийт 250 км замтай, 24 үндсэн чиглэл, 1700 гаруй зогсоолыг холбодог. Энэхүү өргөн сүлжээ нь Мельбурны аль ч хэсэгт түгжрэлгүйгээр, тогтмол хуваарьтайгаар зорчих боломжийг олгодог бөгөөд өдөрт 800,000 орчим хүн үйлчлүүлдэг байна. Ингэж олон мянган машиныг орлосноор, хотын нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хорт утааны ялгаруулалтыг эрс бууруулдаг. Энэ нь хотын агаарын чанарыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулсан байна.

 

Command Palette

Search for a command to run...