НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЯВЦЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025.11.1373 үзсэн
НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЯВЦЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Төрийн өмчийн байгууллагын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх нь төсвийн үр ашигтай зарцуулалт болон төрийн үйлчилгээний найдвартай байдлыг хангах үндсэн баталгаа болдог. Энэ хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ

Төрийн өмчийн байгууллагын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх нь төсвийн үр ашигтай зарцуулалт болон төрийн үйлчилгээний найдвартай байдлыг хангах үндсэн баталгаа болдог. Энэ хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь олон улсын жишигт нийцсэн менежментийн тогтолцоог байгууллагын үйл ажиллагаанд төлөвшүүлэх замаар гүйцэтгэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, чанарын тогтвортой байдлыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

"Чанарын менежментийн тогтолцоо" ISO 9001:2015 болон "Төслийн менежментийн арга зүй" ISO 21500:2021 олон улсын стандартуудыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг 2025 оны 6 дугаар сард эхлүүлсэн бөгөөд “Менежмент ба Ур чадварын Хүрээлэн” ТББ-ын мэргэшсэн зөвлөхүүд энэ хугацаанд холбогдох сургалтуудыг зохион байгуулсан юм. 

Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 21500 2021 стандартыг нэвтрүүлэх, сургалт зөвлөх үйлчилгээний явцын тайланг ажлын хэсгийн гишүүд удирдлага, ажилтнууд болон зөвлөхүүдэд өнөөдөр /2025.11.14/ танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг тус төвийн зөвлөхүүдийн удирдлага дор НТУГ-ын 8 төсөл, 4 албыг төлөөлсөн мэргэжилтнүүдээс бүрдсэн найман дэд ажлын хэсгийн багууд хариуцан гүйцэтгэж байна. Судалгаа шинжилгээ, Манлайлал, Процесс, Нөөц дэмжлэг, Баримтжуулсан мэдээлэл, Ажиллагаа, Гүйцэтгэлийн үнэлгээ, Сайжруулалтын чиглэлээр хуваагдан, стандартын шаардлагуудыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, журамтай уялдуулах юм. 

Үүний зэрэгцээ, дотоод аудиторын сургалтад хамрагдсан 30 албан хаагч ISO стандартын шаардлагуудыг дотооддоо тогтмол үнэлж, байгууллагын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр бэлтгэгдлээ. Тэд цаашид байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааг бие даан зохион байгуулж, стандартын хэрэгжилтийг хянах, үнэлэх, сайжруулах санал дэвшүүлэх чадавхтай болж байна.
 

Command Palette

Search for a command to run...