ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЙЛДВЭРИЙГ "BYD" БАЙГУУЛЖ БАЙНА

Хятадын Жэнжоу хотод дэлхийн хамгийн том цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн цогцолборыг BYD компани байгуулж буй ажээ. Тус төсөлд BYD компанийн технологийн өсөлт, үйлдвэрлэлийн өргөтгөлтэй уялдан дэлхий дахинд 9
Хятадын Жэнжоу хотод дэлхийн хамгийн том цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн цогцолборыг BYD компани байгуулж буй ажээ. Тус төсөлд BYD компанийн технологийн өсөлт, үйлдвэрлэлийн өргөтгөлтэй уялдан дэлхий дахинд 900,000 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд дахин шинээр 200,000 ажилтан авах төлөвлөгөөтэйг хэвлэлүүд дурдаж байна.
Харин Жэнжоу дахь үйлдвэрт одоогоор 60,000 гаруй хүн ажиллаж, тэдний олонх нь үйлдвэрийн хотхонд байрлан амьдардаг гэнэ.
Тус байгууламж нь энгийн үйлдвэрийн барилга төдий бус, орон сууцны цамхаг, спортын талбай, ногоон бүс, ажилчдын амрах орчин бүхий бүрэн бие даасан хот хэлбэрээр төлөвлөгдөн хэрэгжиж байна.
Төслийн нийт өртөг болон санхүүжилтийн дэлгэрэнгүй мэдээллийг BYD компани үе шаттайгаар олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байгааг онцоллоо.