ГРАНД ИНГА УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025.11.2336 үзсэн
ГРАНД ИНГА УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Гранд Инга усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 50 дахь жилдээ үргэлжилж байгаа аж. Уг станц нь 40,000-42,000 МВт хүчин чадалтай байх бөгөөд энэ нь Африкийн бүх улсыг тогтвортой э

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Гранд Инга усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 50 дахь жилдээ үргэлжилж байгаа аж. Уг станц нь 40,000-42,000 МВт хүчин чадалтай байх бөгөөд энэ нь Африкийн бүх улсыг тогтвортой эрчим хүчээр хангах чадамжтай гэсэн үг юм. Төслийн нэгдүгээр үе шат 1970-1980-аад оны үед баригдсан нь Inga I төсөл аж. Харин дараагийн томоохон үе шатууд (4,800 МВт) нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг томоохон хэрэглэгчдийг цахилгаанаар хангах зорилготой гэнэ. Гэвч 80-100 тэрбум долларын санхүүжилт, БНАУ-ын улс төрийн тогтворгүй байдал, мөн төслийн экологи болон орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллөөс үүдэлтэйгээр төслийн хэрэгжилт олон жил хойшилжээ. Хэдийгээр эдгээр сорилтууд нь төслийг удаашруулж байгаа ч, амжилттай хэрэгжвэл олон сая иргэний эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар тэдний амьдралын чанарыг сайжруулах урт хугацааны үр өгөөжийг авчрах гэнэ. 

Command Palette

Search for a command to run...