711 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТГӨӨР ХЭРЭГЖСЭН "ЮСУФЕЛИ" ДАЛАН 650.000 ОРЧИМ ӨРХИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ БАЙНА

Турк улсын зүүн хойд хэсэгт Чорух гол дээр баригдсан Юсуфели усан цахилгаан станцын далан нь дэлхийн хамгийн өндөр давхар муруй нуман далангийн нэг юм. 2013 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 оны 11-р сард ашиглалтад оруул
Турк улсын зүүн хойд хэсэгт Чорух гол дээр баригдсан Юсуфели усан цахилгаан станцын далан нь дэлхийн хамгийн өндөр давхар муруй нуман далангийн нэг юм. 2013 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 оны 11-р сард ашиглалтад оруулсан тус далан нь 275 метрийн өндөртэй бөгөөд 711 сая ам.долларын өртгөөр хэрэгжсэн байна. Усан цахилгаан станц нь 558 МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 1.9 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, 650,000 орчим айл өрхийн хэрэгцээг хангах аж. Даланг барихтай зэрэгцэн Юсуфели тосгон болон ойр орчмын сууринг шинээр барьж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн нь төслийн нийгмийн нөлөөллийн гол хэсэг байжээ.