ДХУБРИ-ПХУЛБАРИ ГҮҮРНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ 2028 ОНД ДУУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Энэтхэгийн Дхубри-Пхулбари гүүрний бүтээн байгуулалт 4 дэх жилдээ үргэлжилж байна. Нийт 19.28 км урт, дөрвөн эгнээтэй тус гүүрийг "Жайка"-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бол "Larsen&Toubro" компани гүйцэтгэгчээр ажил
Энэтхэгийн Дхубри-Пхулбари гүүрний бүтээн байгуулалт 4 дэх жилдээ үргэлжилж байна. Нийт 19.28 км урт, дөрвөн эгнээтэй тус гүүрийг "Жайка"-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бол "Larsen&Toubro" компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж. Төслийн нийт өртөг нь 560 орчим сая ам.доллар бөгөөд Энэтхэгийн Засгийн газраас төслийг 2019 оны 2-р сард хэрэгжүүлэхээр баталсан хэдий ч барилгын ажлын бэлтгэл, гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийх шат 2 жил орчим үргэлжилснээр барилга угсралтын ажлыг 2021 оны эхний хагаст эхлүүлсэн байна.
Тус гүүр ашиглалтад орсноор гатлага онгоцоор 6 цаг зарцуулдаг байсан хугацааг ердөө 20-40 минут болгон багасгах төдийгүй Зүүн хойд Энэтхэгийн бусад мужуудтай шууд холбосноор бүс нутгийн худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжилд түлхэц болох гэнэ. Төслийг 2028 оны 9-р сард дуусгахаар ажиллаж байгаа аж.