ШВЕЙЦАРЬ-ИТАЛИЙН УУЛЫН ТӨМӨР ЗАМЫН МАРШРУТ

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн төмөр замын чиглэл нь нийт 55 туннель, 196 гүүр бүхий 145 км урт “Бернина Экспресс” юм. Швейцарийн Койре хотоос Италийн Тирано хүрэх уг маршрут нь далайн түвшнээс дээш 2253 метрийн өнд
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн төмөр замын чиглэл нь нийт 55 туннель, 196 гүүр бүхий 145 км урт “Бернина Экспресс” юм. Швейцарийн Койре хотоос Италийн Тирано хүрэх уг маршрут нь далайн түвшнээс дээш 2253 метрийн өндөрт хүрч, Альпийн нурууг дайран өнгөрдөг.
Замын шугамыг уулын байгалийн тогтоц, геологийн хэлбэрт нь тааруулан гаргасан нь тухайн үеийн инженерийн гайхамшигт тооцогддог. Төслийн бүтээн байгуулалт нийтдээ 14 жил үргэлжилсэн бөгөөд зуун гаруй жилийн өмнө баригдсан ч өнөөг хүртэл анхны загвар, инженерийн шийдлээ алдалгүй хэвээр ашиглагдаж байна.