building

“ХҮННҮ” ХОТЫГ УХААЛАГ, НОГООН, ТОГТВОРТОЙ, ХҮН ТӨВТЭЙ ЗАГВАР /ДИЗАЙН/-ТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

2025.12.02129 үзсэн
“ХҮННҮ” ХОТЫГ УХААЛАГ, НОГООН, ТОГТВОРТОЙ, ХҮН ТӨВТЭЙ ЗАГВАР /ДИЗАЙН/-ТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүрдлийн хүрээнд “Хүннү хотын бүтээн байгуулалтын менежмент мэдээлэл, сурталчилгааны төв”-ийг байгальд ээлтэй, Хүннү хотын өнгө төрхийг илтгэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөө

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүрдлийн хүрээнд “Хүннү хотын бүтээн байгуулалтын менежмент мэдээлэл, сурталчилгааны төв”-ийг байгальд ээлтэй, Хүннү хотын өнгө төрхийг илтгэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангагдсан ногоон барилга болгон төлөвлөсөн. Тус төв нь олон улсын LEED BD+C (Building Design and Construction) сертификатыг хангах, байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангагдсан байх юм. Ингэснээр Хүннү хотын бүтээн байгуулалт удирдлага, менежментийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, Хүннү хотод үйл ажиллагаа явуулах гэж буй хуулийн этгээд, иргэдэд зориулсан бүрэн тохижуулсан оффис мөн хөрөнгө оруулагч, бизнес түншүүдтэй холбоо тогтоох хурал, уулзалт, үзэсгэлэнгийн танхимуудыг бий болгосноор ажиллах таатай орчин бүрдэх юм. 

“Хүннү хотын бүтээн байгуулалтын менежмент мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” ногоон барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлыг “Эм Жи Эл И Эн Си” ХХК гүйцэтгэж байгаа бол Ногоон барилгын зөвлөх үйлчилгээний ажлыг “Бии грийн бьюлдинг консалтинг” гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна.
 

Command Palette

Search for a command to run...