НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2025.12.0242 үзсэн
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 оноос хойш тэмдэглэж ирсэн Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 03-нд тохиодог. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдий

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 оноос хойш тэмдэглэж ирсэн Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 03-нд тохиодог. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэгш оролцуулахын чухлыг дэлхий нийтээр онцолдог. Нийслэлд хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төслүүд нь энэхүү хүний эрхэд суурилсан үзэл баримтлал, тэгш оролцоог хангах зарчимтай нягт уялдан хэрэгжиж байна.

Төслүүдийн судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон ТЭЗҮ-ийг боловсруулахаас эхлээд бүхий л үе шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудлыг анхаарч, тэдний оролцоог хангах хүрээнд иргэдтэй тогтмол уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Метро, Трамвай, Тусгай замын автобус /BRT/ төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулахдаа буудлуудыг налуу замтай, лифтийг олон цэгт байрлуулах, гар бариултай, мэдрэгч шугамны тэмдэглэгээтэй байх зэрэг шийдлүүдэд анхаарч байна. Мөн тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай замтай, аудио, визуал мэдээллийн систем нэвтрүүлсэн, харааны болон сонсголын асуудалтай иргэдэд зориулан хөгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Дүүжин замын тээвэр төсөл нь тэргэнцэртэй иргэд нэвтрэх өндөрлөг шийдэл, налуу замтай байхаас гадна кабин дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суудлын тусгай тэмдэглэгээтэй, яаралтай нөхцөлд дуудлага өгөх товчийг доод өндөрт байрлуулсан зэрэг стандарт шаардлагыг нэвтрүүлэх юм байна. 

Түүнчлэн Сэлбэ дэд төв, шинэ суурьшлын бүсүүд нь “20 минутын хот” концепцийн дагуу хүүхэд, ахмад настнууд, ХБИ-дэд ээлтэй ногоон байгууламж, явган зам, дугуйн замтай байхаар тусгайлан шийдэж байгаа юм. 

Нийслэлийн томоохон дэд бүтцийн төслүүд нь зөвхөн хотын хөгжлийн инженерчлэлийн шийдэл бус, хүний эрх, хүртээмж, тэгш байдлыг бодлогын төвд тодотгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах олон улсын стандарт, нийгмийн зөвшилцөлд суурилсан хандлагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Command Palette

Search for a command to run...