road

“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСӨЛД “ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2025.12.07138 үзсэн
“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСӨЛД “ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойро

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурлаа. 

Төслийн нийт санхүүжилт 3.2 их наяд төгрөг бөгөөд санхүүжилтийн 15 хувийг буюу 492 тэрбум төгрөгийг холбогдох хууль, тогтоол, журмын дагуу “Эрдэнэс Монгол” нэгдэл санхүүжүүлэхээр гэрээнд тусгасан байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 173 дугаар “Авто замын эхлэл, төгсгөлийн болон эргэлтийн цэг, солбицол батлах тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотод барих тойрог хурдны замын талаар авах зарим арга хэмжээний тухай” 257 дугаар тогтоолыг үндэслэн тус санхүүжилтийг гаргах аж. 

Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Нэгдүгээр тойрог зам” төслийг амжилттай хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад талуудын хамтын ажиллагаа чиглэх юм. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө. Нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэх учир үндэсний үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжихэд чухал ач холбогдолтой.

“Нэгдүгээр тойрог зам” нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарсан нийт 24.8 км урттай 8-10 эгнээ үргэлжилнэ. Мөн 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел зэргийг барих бөгөөд 2026 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2028 оны арванхоёрдугаар сарын 03-нд төслийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. Тус авто зам ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурах судалгаа гарсан.  

Command Palette

Search for a command to run...