ЛАВНА БООМТ РУУ ЧИГЛЭСЭН ТӨМӨР ЗАМЫН ТУРШИЛТЫГ ХИЙЖ БАЙНА

ОХУ-ын Мурманск мужид стратегийн ач холбогдол бүхий Лавна боомт руу чиглэсэн шинэ салаа төмөр замын туршилтын хөдөлгөөнийг эхлүүлжээ. 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн энэ төсөл нь нийт 46 км урт шинэ чиглэлээр Мурманскийн х
ОХУ-ын Мурманск мужид стратегийн ач холбогдол бүхий Лавна боомт руу чиглэсэн шинэ салаа төмөр замын туршилтын хөдөлгөөнийг эхлүүлжээ. 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн энэ төсөл нь нийт 46 км урт шинэ чиглэлээр Мурманскийн хуурай ачааны боомтыг бүсийн үндсэн төмөр замын сүлжээнд холбож, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд доргион багасгах технологиор баригдсан 1 км урт Шинэ Керакскийн хонгил, 1313 метр урт Тулома мөрний гүүрийг барьж байгуулсан байна.
Лавна боомт ашиглалтад орсноор Умард тэнгисийн замаар нүүрс, бордоо зэрэг хуурай ачааны экспортын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцоолж байгаа аж.