МЕЛЬБУРН ХОТЫН МЕТРО ТУННЕЛИЙГ ХЭСЭГЧЛЭН НЭЭЖЭЭ

2025.12.1138 үзсэн
МЕЛЬБУРН ХОТЫН МЕТРО ТУННЕЛИЙГ ХЭСЭГЧЛЭН НЭЭЖЭЭ

Австралийн Мельбурн хотын төв хэсгийн төмөр замын сүлжээ нь олон жилийн турш тээвэрлэлтийн даац болон хүчин чадлынхаа хязгаарт хүрснээр сүлжээний гарц, шийдлүүд бий болгох зайлшгүй шаардлагыг бий болгожээ. Уг хэрэгцээнд

Австралийн Мельбурн хотын төв хэсгийн төмөр замын сүлжээ нь олон жилийн турш тээвэрлэлтийн даац болон хүчин чадлынхаа хязгаарт хүрснээр сүлжээний гарц, шийдлүүд бий болгох зайлшгүй шаардлагыг бий болгожээ. Уг хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос Метро Туннелийг барьж эхэлсэн бөгөөд 2025 оны 11 сарын 30-наас хэсэгчлэн нээсэн байна. Arden, Parkville, State Library, Town Hall, Anzac зэрэг газар доорх өртөөгөөр дамжих энэ шугам нь хотын ачаалалтай бүсүүд рүү хурдан, найдвартай холболт бий болгож, Cranbourne, Pakenham, Sunbury чиглэлийн галт тэрэгнүүдийг өөрийн бие даасан коридорт шилжүүлснээр хоцролт, саатлын давхардлыг бууруулах боломжтой болж байгаа аж. Түүнчлэн зөвхөн зорчилтын цагийг богиносгохоос гадна Нисэх буудлын шугам болон Suburban Rail Loop зэрэг дараагийн томоохон өргөтгөлийн тулгуур болж, Мельбурныг метро хэв маягийн орчин үеийн тээврийн систем рүү шилжих эхлэл болох гэнэ.

 

Command Palette

Search for a command to run...