“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧГИЙН АЖЛЫН ДААЛГАВРЫГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барьж байгуулах төслийн олон улсын нээлттэй тендерийн II шатыг энэ сард багтаан зарлахаар ажиллаж байна. Энэ хүрээнд EPC+F нөхцөлтэйгээр багцалж зарлах тен
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барьж байгуулах төслийн олон улсын нээлттэй тендерийн II шатыг энэ сард багтаан зарлахаар ажиллаж байна. Энэ хүрээнд EPC+F нөхцөлтэйгээр багцалж зарлах тендерийн баримт бичгийн ажлын даалгаврыг бүрэн боловсруулж дуусаад байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын А/1721 Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, төслийн менежментийн зөвлөх Духуа инженерингийн түншлэл болон холбогдох мэргэжлийн баг хамтран баримт бичгийг боловсруулж, шаардлагатай засвар, нэмэлтүүдийг хийж шат дараатай хэлэлцэн эцэслэлээ.
Ингэснээр төслийн тендерийн II үе шатыг зарлаж, 2026 оны II улиралд Улаанбаатар метро төслийн EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ шатны тендерийг EPC+F буюу гүйцэтгэгч компанид инженерийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга угсралтын бүх ажлыг цогцоор нь хариуцахын зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээлгэх нөхцөлөөр зарлах юм.