ОЛОН САЛБАРТ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГСӨН "ОЛОН УЛСЫН САНСРЫН СТАНЦ"-ЫН ТӨСЛИЙГ ДЭЛХИЙН УЛСУУД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ

2025.12.1433 үзсэн
ОЛОН САЛБАРТ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГСӨН "ОЛОН УЛСЫН САНСРЫН СТАНЦ"-ЫН ТӨСЛИЙГ ДЭЛХИЙН УЛСУУД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах зорилгоор томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том шинжлэх ухааны төслөөр нэ

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах зорилгоор томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг.

Тухайлбал, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том шинжлэх ухааны төслөөр нэрлэгддэг "Олон улсын сансрын станц"-ын төслийг АНУ, ОХУ, Европын орнууд, Япон, Канад зэрэг улсууд хамтран хэрэгжүүлжээ. Төсөл ойролцоогоор 150 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр, 1998 оноос эхлэн 20 гаруй жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд үр дүнд нь шинжлэх ухаан, технологийн дэвшил эрчимжиж, эрүүл мэнд, харилцаа холбоо зэрэг олон салбарт чухал үр дүн гарсан байна. Тодруулбал, татах хүчгүй орчинд эсүүд илүү байгалийн хэлбэрээр ургадаг гэдгийг тогтоож хавдрын эсийн өсөлт, тархалтыг илүү нарийвчлалтай ажиглах, турших боломж бүрдсэн. Түүнчлэн зарим хорт хавдрын оношилгоо, эмчилгээ сайжирч эм, вакцины хөгжүүлэлтийн хугацаа богиноссон байна.

Иймээс улс орнууд өндөр өртөг шаарддаг хэдий ч төслүүдийг хэрэгжүүлж, өнөөдрийн хэрэгцээг хангахаас гадна ирээдүйн хөгжлийн бат бөх суурийг тавьсаар байгаа юм. 

Command Palette

Search for a command to run...