НТУГ-ЫН ДОТООД ШУУРХАЙ ХУРЛААР ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025.12.1490 үзсэн
НТУГ-ЫН ДОТООД ШУУРХАЙ ХУРЛААР ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ хэрэгжиж буй төслүүдийн уялдаа, хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор алба, хэлтсийн удирдлага болон төслийн менежерүүдийг хамруулсан дот

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ хэрэгжиж буй төслүүдийн уялдаа, хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор алба, хэлтсийн удирдлага болон төслийн менежерүүдийг хамруулсан дотоод шуурхай хурлыг долоо хоног бүр тогтмол зохион байгуулж байна.Тус хурлаар төслүүдийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, гарч буй хүндрэл, саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэх, холбогдох үүрэг, чиглэлийг тодорхойлон шуурхай хэрэгжүүлэхийг үүрэг болгодог юм.
Энэ хүрээнд өнөөдөр /2025 оны 12 дугаар сарын 15/ болсон ээлжит шуурхай хурлаар Төр, Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд Хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөх, төслийн удирдлагын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын дотоод уялдаа холбоог илүү оновчтой, үр ашигтай болгох шаардлагатайг НТУГ-ын захирал Э.Түвшинжаргал онцгойлон анхааруулав.
Мөн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулах, тэр дундаа хэрэгжилтийн явцад үүсэж болзошгүй эрсдэл, хүндрэл, саад бэрхшээлийг урьдчилан тооцож, төлөвлөлтөд тусган ажиллахыг холбогдох алба, хэлтэс, төслийн менежерүүдэд үүрэг болголоо.
Шуурхай хуралдааны үеэр “Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төсөл”-ийн менежерийг ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар томилсон талаар танилцуулсан бөгөөд Zangia.mn цахим хуудсанд нийтэлсэн нээлттэй зарын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шаардлага хангасан нэр дэвшигчийг томилсон байна. Цаашид Нэгдсэн төслийн удирдлагын газар нь хүний нөөцийн бодлогоо ил тод, нээлттэй, шударга зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, төслийн менежер болон бусад албан тушаалтныг сонгон шалгаруулахдаа нээлттэй зар, өрсөлдөөнт шалгаруулалтын зарчмыг тууштай баримтлан ажиллахыг онцлон тэмдэглэлээ.


Command Palette

Search for a command to run...