transport

2025 ОНЫ ТОЙМ: “УЛААНБААТАР МЕТРО” ТӨСӨЛ

2025.12.21257 үзсэн
2025 ОНЫ ТОЙМ:  “УЛААНБААТАР МЕТРО” ТӨСӨЛ

Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил“ болгон зарласан. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, 2024-2028 оны үйл ажиллагааны

Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил“ болгон зарласан. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд нийслэлийг хөгжүүлэх мега төслүүдийг эрэмбэлэн хэрэгжүүлэхээр болсны нэг нь “Улаанбаатар метро” төсөл бөгөөд энэ нь нийслэлийн хүн амын төвлөрөл, авто тээврийн огцом өсөлтөөс үүдэлтэй түгжрэл, агаарын бохирдол, цаг хугацааны алдагдлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. 

“Улаанбаатар метро” төслийн эдийн засаг, инженерчлэл, хот төлөвлөлтийн үндэслэл болох ТЭЗҮ-ийг төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй БНСУ-ын “Духуа Инженеринг” тэргүүтэй түншлэлээс бүрэн шинэчлэн боловсруулж, холбогдох байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлэн баталгаажуулав. Шинэчилсэн ТЭЗҮ-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар /2025.02.05/ хэлэлцэж, мэргэшсэн зөвлөхүүдийн санал, зөвлөмжийг тусган хоёрдугаар сарын 18-нд дэмжсэн. Улмаар Зам, тээврийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэн дэмжиж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас 2025 оны 03 дугаар сарын 14-нд 307/2025 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гарч албажсан.

Метроны нэгдүгээр шугамын шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэл, баримт бичгийг 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, 2025 оны гуравдугаар сарын 26-нд Нийслэлийн Засаг Даргын тамгын газар баталгаажуулсан.  

Төслийн бүтээн байгуулалтын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I үе шатны тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн бөгөөд Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг нийт 7 улсын 27 аж ахуйн нэгж байгууллага материал ирүүлсэн. Төслийн II дугаар үе шатны тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулж дуусаад байна. 

Төслийн гадаад зээлийн санхүүжилтийн хүрээнд Их Британи, Умард Ирландын Хаант Улсын Засгийн газрын Экспорт, зээлийн агентлаг (UKEF)-ийн баталгаатайгаар зээлийн боломжит нөхцөлийг тогтоох ажил хийгдсэн. Энэ чиглэлд олон улсын болон дотоодын санхүү, хуулийн зөвлөхүүдийн хамт төслийн үндсэн санхүүгийн зохицуулагч, Arranger bank-ийг сонгох зорилгоор дэлхийн нэр хүндтэй 8 банкинд санал илгээх хүсэлт илгээснээс J.P. Morgan Chase, Mitsubishi UFJ Financial Group, Société Générale, Standard Chartered, HSBC гэсэн таван банк санал ирүүлсэн. Саналуудыг нягтлан харьцуулсны үндсэн дээр J.P. Morgan Chase Bank-ийг сонгон, 14 хоногийн турш хэлэлцсэний үр дүнд 4 дүгээр сарын 15-нд гэрээ байгуулан Улаанбаатар Метро төслийн үндсэн агент, Arranger банкаар томилсон. 

Метроны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хүрээнд НЗДТГ, ШУТИС, БНСУ-ын Халла их сургууль хамтран “2+2 хөтөлбөр” хэрэгжүүлж, энэ хүрээнд ШУТИС-ийн 8 багшийг богино хугацааны сургалтад хамруулав. Мөн хөтөлбөрийн анхны элсэлтийг 2025 оны 9 дүгээр сард зохион байгуулж, 70 орчим оюутан метроны инженер мэргэжилтэн болохоор суралцаж байна. 

Мөн шинэчилсэн ТЭЗҮ-ийн хүрээнд Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын чигийн дагуу 500 м тутамд 30 м-ийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь судалгааг гаргасан бөгөөд зорчигч хөдөлгөөн, иргэдийн санал хандлагын судалгааг явуулсан. УБ Метро төсөл нь манай улсын хувьд шинэ технологи бөгөөд 100% газар доогуур барих бүтээн байгуулалт юм. 

Маршрут: Толгойтоос Амгалан хүртэл, Энхтайваны өргөн чөлөө дагуу

Шугамын урт: 19,4 км

Өртөө: 15

Оргил цагийн хүчин чадал: 17,206 хүн/цаг

Замын хөдөлгөөний дундаж хурд: +23,3 хувь
 

Command Palette

Search for a command to run...