transport

2025 ОНЫ ОНЦЛОХ: “УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСӨЛ

2025.12.22240 үзсэн
2025 ОНЫ ОНЦЛОХ: “УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСӨЛ

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу УЛААНБААТАР ТРАМВАЙ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хоёр шугамын трассын шийдлийг тодорхойлж,

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу УЛААНБААТАР ТРАМВАЙ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хоёр шугамын трассын шийдлийг тодорхойлж, нэгдүгээр шугамыг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл, хоёрдугаар шугамыг Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэлд байгуулахаар төлөвлөсөн. 

“Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын ТЭЗҮ, загвар зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ боловсруулан, Зам тээврийн яамны Төмөр замын дэд зөвлөл, Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцэн дэмжиж, тус яамны Хөгжлийн төвөөр магадлуулсан. Улмаар НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлгээр төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хэлэлцэж, олонхын саналаар дэмжиж баталсан. 

Төсөл нь НИТХ-ын 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан бөгөөд холбогдох хууль, журамд үндэслэн төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 22.4-т заасны дагуу хувийн хэвшлийн оролцоог татах, зах зээлийн судалгаа хийх зорилгоор 2025 оны есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 29-ний хооронд олон нийтэд зарласан. 

2025 оны 11 дүгээр сарын 20-нд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж дэмжигдсэн. Мөн 11 дүгээр сарын 25-нд НИТХ дахь Монгол Ардын Намын бүлэгт, 11 дүгээр сарын 27-нд Ардчилсан Намын бүлэгт тус тус танилцуулж дэмжлэг авсан. Улмаар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанд төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг өрнөж, хэрэгжилтийн дараагийн үе шатыг хангах суурь нөхцөл бүрдээд байна.

Төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах бөгөөд энэ нь 11 км урт, 16 зогсоолтой байна. Тус чиглэлд зорчих хугацаа нийт 29 мин зорчино. 

Хоёрдугаар шугам Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд хэрэгжих бөгөөд 15 км урт, 23 зогсоолтой байна. Тус чиглэлд нийт 37 мин зорчино.
 

Command Palette

Search for a command to run...