transport

2025 ОНЫ ОНЦЛОХ ТОЙМ: "ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР" ТӨСӨЛ

2025.12.22245 үзсэн
2025 ОНЫ ОНЦЛОХ ТОЙМ: "ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР" ТӨСӨЛ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ, байгальд ээлтэй шийдэл б

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ, байгальд ээлтэй шийдэл болох дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Францын Пома групп хариуцан гүйцэтгэж дотоодын компани Моннис инженеринг, Цагаан уран хийц туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төсөлд шаардлагатай бүхий л бараа материалыг Франц улсаас импортолж байгаа бөгөөд 150 чингэлэг ачаанаас 114 чингэлэг ачаа төслийн талбайд бууж барилга угсралтын ажилд ашиглагдаж байна. Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай. Тус чиглэлийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, барилга угсралтын ажлыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 17 тулгуур баганыг суурилуулж 2 буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. 2025.07.08-нд НИТХ-ын “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ байгуулж, дүрэм батлах тухай 25/91 дугаар тогтоолоор Дүүжин замын тээврийн үйл ажиллагааг цаашид хариуцах байгууллагыг байгуулж захирал нь томилогдон зорчигч тээврийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангав.

Өнөр хороолол-Яармаг, Арцат буудлууд болон 19 тулгуур баганын шон суурийн өрөмдлөг, арматур, бетон цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, баганын холбоос хавтангийн суурь, 98 ширхэг кабины гараашийн барилга угсралтийн ажлыг эхлүүлээд байна.Ингэснээр дүүжин замын тээвэр төслийн нийт ажил 54 гаруй хувьтай үргэлжилж байна. 

Блүүмбэрг ТВ Монголиа-ийн хоёр дахь жилдээ зохин байгуулж буй хөгжилийн хурдасгуур буюу Шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, стратеги, нийгмийн хариуцлагаар тэргүүлж, тогтвортой хөгжлийг түүчээлж буй Catalyst-аар Пома Монголиа тодров. 

Нэгдүгээр шугам: Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэл, 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байхаар төлөвлөсөн.Оргил цагийн хүчин чадал: 2320 хүн/цаг

Замын хөдөлгөөний дундаж хурд: +4 хувь

Хоёрдугаар шугам: Хоёрдугаар шугам болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн” чиглэл, 2.7 км урттай, гурван зогсоолтойгоор төлөвлөж байна.

***

In order to reduce road congestion in the capital city of Ulaanbaatar, the Government of Mongolia and the Republic of France are implementing a new, environmentally friendly public transport solution, the Cable Car Transport project. The project is being implemented by the French Poma Group, with the domestic company Monnis Engineering and Tsagaan Uran Construction as subcontractors. All the materials required for the project are being imported from France, and 114 containers out of 150 have been unloaded at the project site and used for construction work. The Cable Car Transport in the Yarmag Artsat - Unur Khorool direction has a total length of 4.2 km, two stops, a height of 6.45-42 meters, and 19 supporting pillars. The construction preparations for the route have been fully completed, and the construction work began on March 10, 2025, and 17 supporting pillars have been installed and the construction of 2 stations is underway. 

On July 8, 2025, by Resolution No. 25/91 of the City Council, the “Ulaanbaatar Cable Car” Public Owned Enterprise was established and its charter approved. Accordingly, the organization responsible for overseeing cable car transport operations was formally created, a director was appointed, and preparatory works for passenger transport operations were ensured. 

The drilling, reinforcement, and concrete pouring works for the foundations of the Unur Khoroolol-Yarmag and Artsat stations, as well as the 19 support pillars, have been fully completed. Construction works for the base plates of the pillar connections and the garage facility for 98 cabins have now commenced. As a result, overall progress of the cable car transport project has reached over 54 percent.
POMA Mongolia was selected as a Catalyst for leading sustainable development through productivity, skills, strategy, and social responsibility in the Transition Economy, organized for the second consecutive year by Bloomberg TV Mongolia.


Line One: Yarmag Artsat - Unur Khorool direction, 4.2 km long, two stops, 6.45-42 meters high, a total of 19 pillars are planned. Peak hour capacity: 2320 people/hour
Average traffic speed: +4%
Line Two: The second line, the National Park - National Cultural and Recreation Center direction, is planned to be 2.7 km long, three stops.

Command Palette

Search for a command to run...