2025 ОНЫ ТОЙМ: ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСӨЛ

Хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох замаар авто замын ачааллыг бууруулах хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Тусгай замын автобус төслийг х
Хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох замаар авто замын ачааллыг бууруулах хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ард Аюушийн өргөн чөлөө -Энэбишийн гудамж- Их тойруу - Намьяжугийн гудамж - Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 км урттай 19 буудалтай байх энэхүү төслийг 2026-2028 онд бүтээн байгуулалтын ажлыг, 2029-2030 онд туршилт жигдрүүлэлт хийхээр төлөвлөж, холбогдох бэлтгэл ажлуудыг 2025 онд үе шаттайгаар зохион байгууллаа.
Их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл Тусгай замын автобус /BRT/ төслийг Улаанбаатарт нэвтрүүлэх ажлын хүрээнд төслийн ажлын хэсэг 2025 оны 2 сарын 15,16-ны өдрүүдэд Байгаль орчны салбар болон олон нийтээс санал авах, зөвлөлдөх уулзалтыг үе шаттайгаар зохион байгуулсан. Санал асуулгад Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх трассын дагуу оршин суудаг таван дүүргийн 58 хорооны иргэдийг хамруулж, санал авч зөвлөлдөх уулзалт хийсэн. Мөн “Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн сайжруулалт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 04 сарын 08-ны өдөр зохион байгуулж, бодлого, хууль эрх зүйн шаардлагууд, тээврийн салбарын зохицуулалт, дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж, гарц шийдлийг ярилцсан.
Азийн хөгжлийн банкны зээлийн судалгааны томилолтын баг 2025 оны 04 сарын 29-өөс 05-р сарын 09-ны хооронд Улаанбаатар хотод ажилласан.
Азийн Хөгжлийн Банкны Техник туслалцааны хүрээнд хийгдсэн Техник эдийн засгийн үндэслэлийг Зам, Тээврийн яамны дэргэдэх “ Шинжлэх ухаан, технологийн зөвлөл“- ийн авто тээврийн салбар хариуцсан дэд зөвлөлөөр 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцэгдэж дэмжигдсэн. Тус зөвлөлөөс ирүүлсэн 02/4757 тоот зөвлөмжийн хүрээнд НТУГ-ын захирлын тушаалаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТЭЗҮ-ийг сайжруулах А/65 ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
“Тусгай замын автобус” BRT төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг Нийслэлийн газар зохион байгуулалтын албан 2026 оны төлөвлөгөөнд тусгуулснаас гадна нийслэлийн таван дүүргээс санал авч, 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдөр төслийн Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг Нийслэлийн байгаль орчны газраар гаргуулаад байна.
“Тусгай замын автобус” BRT төслийн зээлийн хэлэлцээрийг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд АХБ-тай хамтран "Төслийн удирдлагын гарын авлага" боловсруулж, "Харилцан ойлголцлийн санамж бичиг" -т талууд (Сангийн яам, НЗДТГ, НТУГ, АХБ) 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан.
Тусгай замын автобус(BRT) төслийн санхүүжилт болох Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг Сангийн яам, НЗДТГ, НТУГ, АХБ-ны төлөөлөл 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж, талууд харилцан тохиролцсоныг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр баталгаажсан билээ.
Мөн Тусгай замын автобус(BRT) төслийн санхүүжилт болох Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг Монгол улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанд танилцуулсан.