KASHIWAZAKI-KARIWA ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ

Япон Улс 2011 оны Фүкүшимагийн ослоос хойш зогсоосон 8.2 ГВт хүчин чадалтай Kashiwazaki-Kariwa цөмийн цахилгаан станцыг дахин ажиллуулахаар шийдвэрлэж, 6 дугаар реакторыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны орчимд асаахаар тө
Япон Улс 2011 оны Фүкүшимагийн ослоос хойш зогсоосон 8.2 ГВт хүчин чадалтай Kashiwazaki-Kariwa цөмийн цахилгаан станцыг дахин ажиллуулахаар шийдвэрлэж, 6 дугаар реакторыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны орчимд асаахаар төлөвлөжээ.
Сүүлийн 10 гаруй жилд тус станцын аюулгүй байдлыг сайжруулж, газар хөдлөлт, цунамигийн хамгаалалт, нөөц цахилгаан хангамж, удирдлагын систем, ажилтнуудын сургалт, ослын үеийн хариу арга хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилсэн байна. Мөн үүний зэрэгцээ Японы Цөмийн зохицуулах хороо олон шатны шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгажээ.
Станцыг дахин ашиглалтад оруулах нь нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, мөн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлтийг хангах бодлоготой уялдаж байгаа аж.