“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT) ШУГАМ 1,2” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Огноо: 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгон шалгаруулалтын нэр: “Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай (Хөнгөн галт тэрэг-LRT) шугам 1,2” төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулалт Сонгон шалгаруулалтын ду
Огноо: 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: “Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай (Хөнгөн галт тэрэг-LRT) шугам 1,2” төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтын дугаар: 2025/04, 2025/05
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг “Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай (Хөнгөн галт тэрэг-LRT) шугам 1,2”-ийн “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” (DBFOM) төрлийн сонгон шалгаруулалтад урьж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр хувийн хэвшлийн түншлэгч нь “Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай (Хөнгөн галт тэрэг-LRT) шугам 1,2” төслийн “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” үүргийг хүлээж, гэрээний гол нөхцөлийн дагуу түншлэлийн зүйлийг төрийн байгууллагад шилжүүлэн өгнө.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах ба төслийн хөгжүүлэлт болох “Бүрэн шинжилгээ” хийсэнтэй холбоотой зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байна.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК Төрийн банкны MN110034106030090556 тоот дансанд төслийн баримт бичгийн төлбөр болох 3,000 (гурван мянга) ам.долларыг төлсөн баримт, урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлсний үндсэн дээр олгоно.
Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагаас өмнө хүлээн авна.
Оролцох санал гаргагчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналыг үнэлж, хамгийн сайн нөхцөлтэй саналаас эхлэн дараалуулах байдлаар сонгон шалгаруулж, шаардлага хангасан болон хангаагүй оролцогчдод мэдэгдэл хүргүүлнэ.
Шаардлага хангасан оролцогчтой дарааллын дагуу гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, хувийн хэвшлийн түншлэгчийг шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус түншлэлийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд (төслийн компани)-ийг байгуулж болно.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.
“Улаанбаатар түншлэл төв” ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар
[Хариуцах ажилтны нэр]: Б.Мустафа
[Утас, факсын дугаар]: 95111933
PRIVATE PARTNER SELECTION ANNOUNCED FOR “ULAANBAATAR TRAM (LRT) LINE 1,2” PROJECT
December 26, 2025
The project will be implemented in accordance with the Law on Public-Private Partnership through the Design, Budget, Construction, Operation and Transfer (DBFOM) model. Under this arrangement, the selected private partner will be responsible for preparing the design and budget, carrying out construction, operating the system, and transferring the project assets to the state entity in line with the main contractual terms.
Entities wishing to participate must meet the requirements set out in Article 27 of the Law on Public-Private Partnership and demonstrate the financial capacity to cover the costs associated with the project’s Full Analysis using their own funds.
Tender documents will be issued upon payment of a USD 3,000 document fee to the State Bank account MN110034106030090556 of “Ulaanbaatar Partnership Center” LLC and submission of a formal written application in accordance with the invitation.
Proposals will be accepted until 16:00 on January 5, 2026. Submitted proposals will be evaluated in line with the tender documentation, after which participants will be ranked based on the quality of their offers. Notifications will be sent to both qualified and unqualified bidders. Contract terms will then be negotiated sequentially with qualified participants to select the private partner.
Consortia comprising Mongolian and foreign legal entities are eligible to participate. Participants may also establish a dedicated project company aligned with the objectives and scope of the partnership.
Interested parties are invited to submit their applications to:
“Ulaanbaatar Partnership Center” LLC
Address: Capital Property Building I, Cultural Center Building, 3rd Floor,
8th Khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar City
Contact person: B. Mustafa
Phone: 95111933