power

2025 ОНЫ ТОЙМ: ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ

2025.12.25229 үзсэн
2025 ОНЫ ТОЙМ: ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ

Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруула

Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, эрчим хүчний хараат байдлыг багасгаж, үндэсний эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, эрчим хүчний салбарт шинэ, өндөр бүтээмжтэй технологи нэвтрүүлэхэд чиглэж байна. Эрчим хүчний эрэлт нэмэгдэж, системийн хэт ачаалал үүсч байгаа нөхцөлд 2023 оны байдлаар Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээ 10,000 ГВт.ц давж, жил бүр дунджаар 5–6 хувиар өсөж байна.

Төвийн бүсийн цахилгаан, дулаан хангамжийн станцууд нь хуучирсан тоног төхөөрөмжтэй, өндөр зардалтай ажиллаж байгаа бөгөөд ДЦС-2 (1961 он), ДЦС-3 (1968 он), ДЦС-4 (1983 он)-ын насжилт дээд хязгаарт хүрсэн. Энэхүү нөхцөл нь системийн доголдол, цахилгаан тасалдал, аюулгүй ажиллагааны эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул шинэ эх үүсвэр нэн шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь нийслэлийн оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй үндсэн хүчин зүйл бөгөөд 2024 оны 226 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ. Харин ДЦС-5 төслийн хүрээнд хэрэгжих CFB технологи, AQCS, ACC зэрэг утаа болон хорт хий цэвэрлэх дэвшилтэт шийдлүүд нь агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулах байгаль орчинд ээлтэй шийдэл юм. 

ДЦС-5 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр (DBFOM хэлбэрээр) хэрэгжүүлснээр төсвийн ачаалал нэмэгдэлгүй, олон улсын хөрөнгө оруулалт татах боломжтой, эдийн засгийн дотоод нөөц дээр суурилсан, өгөөжтэй бүтээн байгуулалт болно.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.5 сая ам.доллар бөгөөд үүний 20 хувийг нийслэлийн төсвөөс, 80 хувийг хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлнэ. Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шат дарааллын дагуу хэрэгжүүлж байна. Энэ 2025 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25/01 дүгээр тогтоолоор 2025 оны нэгдүгээр сарын 27-нд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг баталсан. Үүний дараа хоёрдугаар сарын 26-нд 25/22 дугаар тогтоолоор “Дулааны тавдугаар цахилгаан станц” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан. Төслийн урьдчилсан болон бүрэн шинжилгээг дөрөвдүгээр сард хийж, дүгнэлт баталгаажуулсны дараа тавдугаар сарын 15-нд хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. Харин тавдугаар сарын 26-нд НИТХ-аас төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж, сонгон шалгаруулалтын уралдааныг зарласан. Улмаар долоодугаар сарын 7-нд богино жагсаалтад гурван компани шалгарч, наймдугаар сарын 6-нд хоёр оролцогч эцсийн саналаа ирүүлсэн. Үнэлгээний дүнг наймдугаар сарын 27-нд баталж, дараа нь наймдугаар сарын 29-нд түншлэлийн гэрээний хэлэлцээр хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, нэгдүгээрт эрэмблэгдсэн оролцогч “Митайм Интернэйшнл” ХХК-тай зургаан удаагийн хэлэлцээр хийж, есдүгээр сарын 25-нд гэрээний төслийг эцэслэсэн.

Улмаар аравдугаар сарын 16-нд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар баталж, Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гүйцэтгэгч "Митайм Интернэйшнл" компанитай гэрээнд гарын үсэг зурсан. 


Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төсөл нь эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинэ үйлдвэрлэлийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх, аж үйлдвэрийн төрөлжилтийг дэмжих, тээвэр логистикийн хөгжилд хөшүүрэг болох замаар эдийн засгийн төрөлжилтийг бодитойгоор нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үйлдвэрлэл, барилга, хүнсний боловсруулах, хөнгөн үйлдвэрлэл, мэдээллийн технологи зэрэг салбарууд тогтвортой эрчим хүчний хангамжгүйгээр хөгжих боломжгүй бөгөөд ДЦС-5 төсөл нь энэ хэрэгцээг хангах замаар салбаруудын уялдаа, төрөлжилтийг нэмэгдүүлнэ. Мөн төслийн хэрэгжилтийн явцад 1600 ажлын байр шууд бий болж, ашиглалтад орсноор 369 байнгын ажлын байр бий болох төлөвтэй байна. Ингэснээр улсын хэмжээнд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөхөд бодитой хувь нэмэр оруулна.
Барилга угсралтын үе шатанд орон нутгаас 600–800 хүн шууд ажиллах, ашиглалтын шатанд 369 байнгын ажлын байр бий болохоор төлөвлөгдсөн.
 

***

2025 OVERVIEW: FIFTH THERMAL POWER PLANT (TPP-5) PROJECT

The Fifth Thermal Power Plant (TPP-5) project is being implemented to strengthen the electricity and heat supply of Ulaanbaatar, meet rapidly growing energy demand, reduce air pollution, and ensure the reliable operation of Mongolia’s national energy system through the introduction of advanced, high-efficiency technologies.

With Mongolia’s total electricity consumption exceeding 10,000 GWh and growing by 5-6 percent annually, existing power plants in the central region - TPP-2 (commissioned in 1961), TPP-3 (1968), and TPP-4 (1983)- are operating beyond their intended lifespan. This has increased risks of system failures, power outages, and safety concerns, making the development of new energy sources urgent.

Air pollution remains a major public health issue in Ulaanbaatar and was placed under high alert status by Government Resolution No. 226 of 2024. Within this context, the TPP-5 project will introduce environmentally advanced technologies such as Circulating Fluidized Bed (CFB) boilers, Air Quality Control Systems (AQCS), and Air-Cooled Condensers (ACC), which are expected to significantly reduce emissions and environmental impact.

The TPP-5 project is Mongolia’s first energy-sector project implemented under a Public-Private Partnership (PPP) model. This approach allows the project to be realized without increasing the state budget burden while attracting international investment and leveraging private sector efficiency.

The total investment of the project is USD 658.5 million, of which 20 percent will be financed by the capital city budget and 80 percent by the private sector. The project is being implemented in accordance with Article 17 of the Law on Public-Private Partnership.

Key milestones achieved in 2025 include:

Approval of the PPP project list by the City Council on January 27, 2025 (Resolution No. 25/01);

Establishment of the TPP-5 Local Government-Owned Enterprise on February 26, 2025 (Resolution No. 25/22);

Completion of preliminary and full project analyses and formation of a working group to select a private partner;

Announcement of the partner selection process and shortlisting of three companies, followed by submission of final proposals by two bidders;

Finalization of partnership agreement negotiations with Mitime International LLC after six rounds of discussions;

Approval by the City Council to conclude the partnership agreement and signing of the contract with Mitime International on October 16, 2025.

Once operational, the TPP-5 project will significantly enhance energy security, support industrial diversification, and stimulate economic growth. During construction, approximately 1,600 jobs will be created, including 600-800 local workers, and 369 permanent jobs will be established upon commissioning.

Command Palette

Search for a command to run...