2025 ОНЫ ТОЙМ: НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ

"Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын "Шинэ тойрог зам" төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1193 дугаар захирамж гарч, "Нэгдүг
"Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын "Шинэ тойрог зам" төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1193 дугаар захирамж гарч, "Нэгдүгээр тойрог зам" төслийн ажлыг эхлүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн.
Уг шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, хотын төвийн замын ачааллыг бууруулах, түгжрэлийг сааруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Нийслэлийн холбогдох байгууллагууд 2025 оны 4 дүгээр сарын 10-нд батлагдсан ажлын даалгаврын хүрээнд эхлүүлсэн.
Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “CSCEC AECOM Consultants Co., Ltd” компани сонгогдож, судалгаа шинжилгээ, трассын хувилбарууд, инженерийн шийдэл, эдийн засгийн үр ашгийн тооцооллыг олон улсын стандартын дагуу боловсруулан 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүрэн дуусгаж, хүлээлгэн өгсөн. Улмаар тус ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №07 дугаартай хурлаар хэлэлцэж, техникийн болон эдийн засгийн үндэслэл, хот төлөвлөлттэй уялдах байдал, хөдөлгөөний ачаалал бууруулах нөлөөллийг харгалзан үзсэний үндсэн дээр “Нэгдүгээр тойрог зам” төслийн 1 дүгээр хувилбарыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж, дэмжих шийдвэрийг гаргасан юм.
Төслийн дараагийн үе шат болох барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах EPC+F нөхцөлтэй олон улсын нээлттэй тендерийг 2025 оны 9 дүгээр сард зарлаж, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 13:00 цаг, тендер нээх хугацааг 13:10 цаг байхаар тус тус тогтоосон. Тендер шалгаруулалтын ХОГГ/20250101007 дугаартай баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендерийн хугацааг албан ёсоор сунган баталгаажуулсан байна.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэх явцад нийслэлийн төвийн бүсийн замын хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, түгжрэлийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор үе шаттай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, төлөвлөсөн трассын дагуу замын хөдөлгөөнийг хэсэгчлэн нээж, тухайн бүсүүдэд хөдөлгөөний урсгалыг уян хатан байдлаар зохицуулах, түр зам болон хөдөлгөөний чиглэл өөрчлөх шийдлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
“Шинэ тойрог зам” төслийг бүрэн хэрэгжүүлснээр нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар мэдэгдэхүйц сайжирч, замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх тооцоо гарсан. Энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацаа, шатахууны зардлыг хэмнэх, зам тээврийн ослын эрсдэлийг бууруулах, улмаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр ашгийг нэмэгдүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой төсөл болохыг илэрхийлж байна.
2025 онд “Нэгдүгээр тойрог зам” төслийн хувьд техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж, хэрэгжих хувилбарыг баталгаажуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан.
***
2025 review: New ring road/ First ring road project
The Government of Mongolia, under Resolution No. 476 (2022), approved the construction of a New Ring Road in the capital city. To implement this initiative, the legal framework for the “First ring road” project was formally established through Capital City Governor’s Decree No. A/1193 on October 8, 2024. feasibility study fully completed in 2025.
In line with the work instructions approved on April 10, 2025, relevant city agencies began preparing the technical and economic feasibility study for the First Ring Road - an infrastructure project designed to expand Ulaanbaatar’s road network, reduce the burden on central roads, and ease severe congestion. “CSCEC AECOM Consultants Co., Ltd was selected to lead the TEFS. The company completed research, route alternatives, engineering solutions, and economic impact analyses in accordance with international standards and officially delivered the study on June 24, 2025. The study was later reviewed during Meeting No. 07 of the Ministry of Road and Transport’s Science and Technology Council on July 1, 2025, where experts confirmed the project’s technical and economic justification. Based on its strong alignment with urban planning goals and its expected congestion-reduction impact, the Council recommended implementing the first version of the project.
International EPC+F Tender announced an international open EPC+F tender for selecting the construction and installation contractor was announced in September 2025.
Tender submission deadline: 13:00, March 2, 2026
Tender opening: March 2, 2026
Due to amendments to tender document No. ХОГГ/20250101007, the procurement period was officially extended in accordance with Article 20.6 of the Law on Procurement of Goods, Works and Services with State and Local Property.
Traffic Management During Construction
To minimize disruption during construction, the city plans phased organizational measures, including:
Partial opening of completed sections to traffic
Flexible traffic flow management in affected zones
Temporary roads and traffic diversion routes
These steps aim to avoid major congestion impacts in central Ulaanbaatar during project execution.
Strategic Importance for Urban Mobility
Once fully implemented, the New Ring Road is expected to:
Increase average traffic speed in the capital by 23.3%
Significantly relieve pressure on city-center roads
Reduce travel time and fuel consumption
Lower the risk of road accidents
Boost the overall efficiency of Ulaanbaatar’s economic and social development
In 2025, the feasibility study for the First Ring Road was fully completed, the implementation option approved, and the construction tender officially announced—marking major progress in one of the capital’s most strategically important mobility projects.