2025 ОНЫ ТОЙМ: ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ

2025.12.28135 үзсэн
2025 ОНЫ ТОЙМ: ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргы

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/720 дугаар захирамж, мөн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 173 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нийслэл Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх, төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд “Шинэ тойрог зам”-ын бүрэлдэхүүн хэсэг “Хоёрдугаар тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн баталсан 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ажлын даалгаврын дагуу зохион байгуулж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Гуандун мужийн зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК ажиллаж байна. 

Гүйцэтгэгч компани нь “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг төлөвлөгөөт хугацаанд боловсруулж, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгч улмаар 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зам, тээврийн яаманд “Хоёрдугаар тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг хэлэлцэж зөвлөмж гаргахаар зорилгоор Авто замын салбарын Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн гишүүдийн хурал зохион байгуулагдсан. Тус хурлаар төслийн техникийн шийдэл, трассын байршил, хөдөлгөөний зохион байгуулалт, эдийн засгийн үр ашиг, хот төлөвлөлттэй уялдах байдал зэргийг нарийвчлан хэлэлцсэний үр дүнд “Хоёрдугаар тойрог зам” төслийн С хувилбарыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн зөвшилцөн дэмжсэн зөвлөмж гаргасан юм. Ингэснээр 2025 онд “Хоёрдугаар тойрог зам” төслийн хувьд бодлогын баримт бичиг, эрх зүйн үндэслэл, техник-эдийн засгийн судалгааг бүрэн хангаж, хэрэгжих хувилбарыг баталгаажуулсан. 

Хоёрдугаар тойрог зам төсөл нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24-р хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна. 

Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24-р хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна.

***

2025 OVERVIEW NEW RINGROAD OR SECOND RINGROAD

Based on the “Vision-2050” Mongolia’s long-term development policy document, the general development plan of Ulaanbaatar city until 2040, the Resolution No. 476 of the Government of Mongolia of 2022, the Decree No. A/720 of the Governor of the Capital City of Mongolia of June 19, 2024, and the Resolution No. 173 of the Government of Mongolia of April 9, 2025, respectively, the implementation of the “Second Ringroad” project, a component of the “New Ring Road”, is planned within the framework of the goal of developing the road transport infrastructure of the capital city of Ulaanbaatar in stages and reducing the road load in the central region.

The work on the development of the technical and economic feasibility study of the project was organized in accordance with the work order dated April 10, 2025, approved by the First Deputy Governor of the Capital City in charge of Economy and Infrastructure, and the contractor is the Chinese company “Guangdong Provincial Road Planning and Design Institute”.

The contractor company developed the feasibility study for the “Second Ring Road” project within the planned period and handed it over to the customer on December 12, 2025. Subsequently, on December 17, 2025, a meeting of the members of the Science and Technology Sub-Council of the Road Sector was held to discuss and make recommendations on the work of the consultancy service for the development of the technical and economic feasibility study for the “Second Ring Road” project to the Ministry of Road and Transport.

The meeting discussed in detail the technical solution of the project, the location of the route, the organization of traffic, the economic efficiency, and the coherence with urban planning, and as a result, a consensus recommendation was made that it is advisable to implement Option C of the “Second Ring Road” project. Thus, in 2025, the “Second Ring Road” project fully met the policy documents, legal grounds, and technical and economic studies and confirmed the implementation option.

The Second Ring Road project consists of two parts. The first part starts from the west, from the 22nd bureau, passes through Takhilt Road, Nairamdal Road, the end of Naran Street, and the Ulaan Chuluut landfill area, reaches the Bayankhoshuu intersection, and connects with the First Ring Road. The second part is located in the eastern region and is planned to intersect with the 24th sub-district of Bayanzurkh District, near the Mental Health Center, along Uliastai and Gachuurt roads, and intersect with the Tuul Expressway.

Command Palette

Search for a command to run...