2025 ОНЫ ТОЙМ: ДЭД БҮТЭЦ, УСНЫ МЕНЕЖМЕНТ

Хөрсний ус үерийн хамгаалалт Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, хотын инженерийн дэд бүтцийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлэ
Хөрсний ус үерийн хамгаалалт
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, хотын инженерийн дэд бүтцийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Учир нь Улаанбаатар хотод 4 байршилд нийт 51.6 км урт үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км бүхий үерийн хамгаалалтын суваг байдаг ч, Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангуудын ихэнх нь хуучирсан, эргийн бэхэлгээнүүд нь эвдэрч гэмтсэн, сувгууд нь хагшаасаар дүүрсэн зэрэг шалтгаанаар их хэмжээний үерийн ачааллыг даах боломжгүйд хүрсэн. Иймд нийслэлд 22 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх, сэргээн засварлах, шинээр байгуулахаар төлөвлөж, мөн борооны ус зайлуулах шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлон шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр тусгасан.
Төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийн эцсийн тайлан, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)-г Монгол Улсын холбогдох хууль, журам, олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн боловсруулж байна. Эдгээр баримт бичиг нь төслийн инженерийн шийдэл, эдийн засгийн үр ашиг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг цогцоор нь үнэлж, дараагийн шатны бодит хэрэгжилтийн үндэс суурийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.Түүнчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх 9 байршлын ТЭЗҮ-ийн тайланг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Барилга, хот байгуулалтын хөгжлийн төвийн дэргэдэх инженерийн байгууламж, шугам сүлжээний орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гишүүдийн санал, дүгнэлтийн үндсэн дээр дэмжсэн шийдвэр гаргасан юм.
Туул усан цогцолбор
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа-2050” болон Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Туул Усан цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийг хэрэгжүүлэхээр Усны газар болон Нийслэлийн холбогдох байгууллагууд 2024 оноос Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд эхний шатанд Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
“Туул Усан Цогцолбор” төсөл нь ус хуримтлуулах боомт далан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж, бага оврын цахилгаан гаргах станц бүхий цогцолбор байгууламж байхаар төлөвлөгдсөн. Урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсанаар боомт нь 50-100 сая.м3 ус хуримтлуулах багтаамжтай, далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр хэмжээтэй байх юм.
Туул усан цогцолбор төслийн хүрээнд энэ онд төслийг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааны суурийг тавих бодит алхмууд хийгдэв. Тухайлбал, БНФУ болон БНСУ-ын Элчин сайдын яамдад төслийн зорилго, хамрах хүрээ, хэрэгжилтийн үе шат, хүлээгдэж буй үр нөлөөний талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийсэн бөгөөд 2026 онд Францын Хөгжлийн Агентлаг (AFD) нь манай улсад албан ёсоор байгуулагдаж, энэ хүрээнд Туул усан цогцолбор зэрэг усны менежмент, байгаль орчны чиглэлийн томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс усны нөөцийн менежмент, үерийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн төслүүдэд сонирхол өндөр буйгаа илэрхийлсэн юм.
Эмээлт эко аж үйлдвэрий парк
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 16 мега төслийн хүрээнд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2025 онд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн ажилд EPC+F нөхцөлтэй нээлттэй тендерийг зарласан. Гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Хуа Зи Технологи" ХХК болон "Хуа Ши Энержи Индастри" ХХК-ийн түншлэл шалгарч, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан. Тус түншлэл нь 70 гаруй орны дэд бүтцийн төсөлд оролцсон, 30 жилийн туршлагатай юм.
Мөн төслийн хүрээнд БНСУ-ын “Smart Energy Platform”-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10 МВт-ын нарны цахилгаан станц байгуулах судалгааны ажлыг эхлүүлж, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг олон улсын стандартын шаардлага хангасан байгальд ээлтэй аргаар боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын түүхий эдийн 43.5 хувийг дангаар боловсруулах хүчин чадалтай байна.
Нийт 5600 орчим ажлын байрыг бий болгож, нийт хөрөнгө оруулалтаа 6.7 жилийн хугацаанд нөхөх бөгөөд 1.72 их наядын орлого олж, татварт 86.3 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийг зорьж байна.
INFRASTRUCTURE AND WATER MANAGEMENT – 2025
Groundwater and Flood Protection Project Advances in Ulaanbaatar
To reduce flood risks and ensure the safe and reliable operation of Ulaanbaatar’s engineering infrastructure, the Groundwater and Flood Protection Project is being implemented in phases. Currently, the capital has 51.6 km of flood protection dams across 4 locations and 107.6 km of flood protection canals in 58 locations. However, many facilities along the Tuul, Uliastai, Selbe, and Dund rivers are outdated, structurally damaged, and heavily silted, making them incapable of withstanding major flood events.
To address these challenges, the project plans to upgrade, rehabilitate, or newly construct flood protection dams and canals in 22 locations, while also introducing advanced trenchless technologies to replace stormwater drainage pipelines.
Within the project framework, the final feasibility study and Environmental and Social Impact Assessment (ESIA) are being prepared in compliance with Mongolian laws, regulations, and international standards. These documents will comprehensively assess engineering solutions, economic benefits, and environmental and social impacts, forming the basis for full-scale implementation.
Notably, feasibility studies for nine locations financed by the World Bank were reviewed and supported by the Non-Permanent Professional Council on Engineering Facilities and Networks under the Center for Construction and Urban Development on December 22, 2025.
Tuul Water Complex Project Enters Feasibility Stage
The Tuul Water Complex Project is included in Mongolia’s long-term development policy “Vision-2050” and the Government’s 2024–2028 Action Program. Since 2024, the Capital’s Water Department and relevant organizations have been working with India’s Kalpataru Projects International Limited (KPIL) to develop the project’s feasibility study.
The project is designed as a multi-purpose complex, including a water reservoir, dam, water transmission network, treatment facilities, and a small-scale hydropower station. According to preliminary studies, the reservoir will have a storage capacity of 50–100 million cubic meters, while the dam will be 685.15 meters long and 35.8 meters high.
In 2025, the project was actively presented to international partners. Detailed briefings were delivered to the Embassies of France and the Republic of Korea, outlining objectives, scope, implementation phases, and expected outcomes. Additionally, with the French Development Agency (AFD) officially establishing operations in Mongolia in 2026, strong interest was expressed in supporting major water management and environmental projects, including the Tuul Water Complex. The Republic of Korea also showed high interest in cooperation on water resources, flood protection, and climate change adaptation.
Emeelt Eco Industrial Park: Infrastructure and Renewable Energy Development
As part of Ulaanbaatar’s 16 Mega Projects, the Emeelt Eco Industrial Park is planned on 539 hectares in Shar Khuviin Khooloi, Khoroo No. 13, Khan-Uul District, approximately 30 km from the city center.
In 2025, an open EPC+F tender was announced for the construction of a 24 MW thermal power plant and a wastewater treatment plant. The contract was awarded to a consortium of China’s Hua Zi Technology LLC and Hua Shi Energy Industry LLC, with the agreement signed on August 26, 2025. The consortium has over 30 years of experience and has implemented infrastructure projects in more than 70 countries.
In addition, a 10 MW solar power plant is being studied as a renewable energy source for the park, in cooperation with the Smart Energy Platform of the Republic of Korea. The feasibility study is being developed with Korean investment.
Once operational, the Emeelt Eco Industrial Park will be capable of processing annually 7.5 million hides and skins, 3,000 tons of wool, 5,800 tons of cashmere, 25,000 tons of meat, 8,000 tons of by-products.
The park is expected to process 43.5% of Mongolia’s raw materials, create approximately 5,600 jobs, recover total investment within 6.7 years, and generate 1.72 trillion MNT in revenue and 86.3 billion MNT in tax income.