НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР 2025 ОНД

2025.12.3058 үзсэн
НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР 2025 ОНД

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн ололт амжилтаа дүгнэж, онцлох үр дүнг тоймлон хүргэж байна. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв “Нэгдсэн төслийн

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн ололт амжилтаа дүгнэж, онцлох үр дүнг тоймлон хүргэж байна.

Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь Олон Улсын жишигт нийцсэн менежментийн тогтолцоог байгууллагын үйл ажиллагаанд төлөвшүүлэх замаар гүйцэтгэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, чанарын тогтвортой байдлыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. "Чанарын менежментийн тогтолцоо" ISO 9001:2015 болон "Төслийн менежментийн арга зүй" ISO 21500:2021 олон улсын стандартуудыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг 2025 оны 6 дугаар сард эхлүүлсэн бөгөөд “Менежмент ба Ур чадварын Хүрээлэн” ТББ-ын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна.

2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдав

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичиг, мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын баталсан дүрэм, захирамжуудыг суурь үндэслэл болгон “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдлаа. Энэхүү стратеги төлөвлөгөө нь НТУГ-ын 2024-2028 оны дунд хугацааны хөгжлийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх үндсэн баримт бичиг болох юм. 

Олон төрөлт нийтийн тээврийн анхдагч хуулийн төслийг боловсруулах ажил эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотод иргэдэд үйлчлэх олон төрөлт нийтийн тээврүүдийг зохицуулсан ерөнхий хуультай болох нь нийтийн тээврийн үйлчилгээ интеграцчилагдах (автобус, трамвай, метро, дугуй, дүүжин тээвэр зэрэг нь нэг системд нэгтгэгдэх), төлбөрийн нэгдсэн систем бий болох, нийтийн тээврийн үйлчилгээ бүх хүн амд хүртээмжтэй хүрэх, зорчигчдын аюулгүй, тасралтгүй зорчих боломж бүрдэх зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болно.

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төсөл эхлүүлэв
БНСУ-ын Газар дэд бүтэц, зам тээврийн яам (MOLIT)-ны Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ын буцалтгүй санхүүжилтээр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын авто зам, тээврийн салбарын урт хугацаанд баримтлах бодлого, хөгжлийн чиглэлийг тодорхойлох зорилготой уг төсөл 2025 оны 6 дугаар сараас эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хотын зам тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох суурь судалгааны ажлуудад хамтран оролцож, төслийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төсөл хөтөлбөрүүдийн замын хөдөлгөөний ачаалалд үзүүлэх нөлөөлөл, тээврийн эрэлтийн макро, микро түвшний загварчлал боловсруулав
Хотын хэмжээнд ачаалал өндөртэй 23 уулзварт тээврийн урсгалын судалгаа хийж, нийт 44 хувилбар бүхий микро түвшний загварчлал боловсруулсан. Судалгааны үр дүнд үндэслэн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах хамгийн үр дүнтэй төлөвлөлтийн шийдлүүдийг тодорхойлон бэлтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр үүсэх үр нөлөөллийн урьдчилсан судалгааг гүйцэтгэж, хөдөлгөөн зохион байгуулалтын шийдэл болон тээврийн эрэлтийн загварчлалыг УБ метро, Тусгай замын автобус BRT, Сэлбэ 20 минутын хот, Нүхэн гарц, Дүүжин замын тээвэр төслүүдийн хүрээнд боловсруулсан. 

Ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулав
Нийтийн мэдээллийн Ил тод байдлын хүрээнд ажлын байрны зарыг олон нийтэд хүргэснээр нийт 165 анкет хүлээн авч, үе шаттайгаар сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, нийт 73 иргэнтэй уулзалт, ярилцлага хийсэн. Сонгон шалгаруулалтын явцад иргэдийн мэргэжил, мэргэшил, ажлын туршлага, ур чадварыг нарийвчлан үнэлж тухайн ажлын байруудад томилов. Мөн 2025 онд нийт 83 өргөдөл ирснийг хуулийн дагуу шийдвэрлэж ажиллалаа. 

Төслийн нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөв
Бүтээн байгуулалтын суурь ажил болох нөлөөлөлд өртсөн газруудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран үе шаттайгаар хэрэгжүүллээ. Захиалагчийн хяналт тавин хариуцан ажиллаж буй Дүүжин замын тээвэр болон Нүхэн гарцын төслүүдийн хүрээнд нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил амжилттай хэрэгжсэн. Тухайлбал, Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд 16 тулгуур, 2 буудлын барилга барихтай холбогдуулан нийт 27 нэгж талбар, мөн Таван шарын нүхэн гарцын 17 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Түүнчлэн Геологийн төв лабораторийн Нүхэн гарцын төслийн нөлөөлөлд өртсөн 21 нэгж талбараас 19-ийг, Гермес төвийн нүхэн гарцын төслийн 10 нэгж талбараас 9-ийг тус тус чөлөөллөө. 

Мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран ажиллаж байна
Төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, инженер, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах хүрээнд хүрээнд “Монголын Барилгын инженерүүдийн холбоо” ТББ, “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ, “Олон улсын төслийн удирдлагын институт” (PMI®) байгууллагын Монгол дахь салбар ТББ болон “Төмөр замын инженерчлэлийн холбоо” ТББ хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулан , хамтран ажиллах төлөвлөгөө батлан ажиллаж байна. Мөн манай инженер, мэргэжилтнүүд Олон Улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог “Мэргэшсэн төслийн удирдагчийн зэрэг” хүртсэн нь мэдлэг, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, төслүүдэд хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гаднын түнш байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдсээр байна.

***

INTEGRATED PROJECT MANAGEMENT OFFICE: 2025 OVERVIEW

In 2025, the Integrated Project Management Office reviewed the work implemented and the key achievements attained during the year, summarizing major milestones that contributed to institutional development, project implementation, and sectoral reforms.

Introduction of an Integrated Management System The Integrated Project Management Office initiated efforts to improve operational efficiency, productivity, and quality assurance by developing a management system aligned with international standards. In June 2025, the IPMO began introducing the ISO 9001:2015 Quality Management System and the ISO 21500:2021 Project Management Guidance, in cooperation with certified consultants from the Management and Skills Institute NGO.

Approval of the 2024–2028 Strategic Plan The 2024–2028 Strategic Plan of the Integrated Project Management Office was approved based on Mongolia’s long-term development policy “Vision-2050”, the 2024–2028 Action Program of the Governor of the Capital and Mayor of Ulaanbaatar, and regulations adopted by the Capital City Citizens’ Representatives Council. This strategic document serves as the main framework guiding the IPMO’s medium-term development policy and activities.

Draft Law on Multimodal Public Transport Work commenced on developing a draft law regulating multimodal public transport in Ulaanbaatar. The legislation aims to integrate buses, trams, metro, bicycles, and cable transport into a unified system, introduce an integrated payment system, improve accessibility, and ensure safe and uninterrupted passenger travel.

Launch of the Smart and Digital Urban Transport Master Plan The “Smart and Digital Urban Transport Master Plan to Reduce Road Congestion in Ulaanbaatar” project was launched with Official Development Assistance (ODA) funding from the Ministry of Land, Infrastructure and Transport of the Republic of Korea (MOLIT). Implemented over two years starting June 2025, the project focuses on defining long-term transport policy and development directions while conducting baseline assessments of the city’s road and transport systems.

Transport Demand Modeling and Traffic Impact Analysis Macro- and micro-level modeling of traffic demand and road congestion was developed. Traffic flow studies were conducted at 23 high-load intersections, resulting in 44 micro-simulation scenarios. The analysis identified optimal planning solutions to increase road capacity and reduce congestion. Preliminary impact assessments were also prepared for major projects including the Ulaanbaatar Metro, BRT, Selbe 20-Minute City, Tunnels, and Cable Transport projects.

Transparent Recruitment Process In line with transparency principles, 165 job applications were received through open recruitment. A phased selection process was conducted, with 73 candidates interviewed, and qualified professionals appointed based on merit. In addition, 83 citizen applications and complaints were processed in accordance with relevant laws during 2025.

Clearance of Project-Affected Areas Land clearance, a critical prerequisite for construction, was carried out in stages in cooperation with the Capital City Land Management Department. Key achievements include:

* Full clearance of 27 land units for 16 pillars and 2 stations under the Cable Transport Project

* Clearance of 17 land units for the Tavan Shar Tunnel

* Clearance of 19 out of 21 units for the Geological Central Laboratory Tunnel

* Clearance of 9 out of 10 units for the Hermes Center Tunnel

Cooperation with Professional Associations To strengthen project implementation and enhance the professional capacity of engineers and specialists, the IPMO signed memorandums of understanding with several professional organizations, including:

* Mongolian Civil Engineers Association

* Mongolian National Construction Association

* Project Management Institute (PMI®) – Mongolia Chapter

* Railway Engineering Association

These partnerships support knowledge sharing, capacity building, and adherence to international best practices.


 

Command Palette

Search for a command to run...