ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ГАН ТАТЛАГА ГААЛИЙН ТАЛБАЙД БУУЛАА

Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага бую
Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс гаалийн хяналтын талбайд буулаа.
Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Үүнтэй зэрэгцэн дүүжин замын системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах үндсэн даацын ган татлагууд Монгол Улсад тээвэрлэгдэн ирээд байна.
Тус ган тросс нь дүүжин замын тээврийн системийн найдвартай ажиллагааг хангах гол элемент бөгөөд одоогоор холбогдох гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын шалгалт, хяналтын ажиллагаа хууль, журмын дагуу хийгдэж байна. Эдгээр ажиллагаа дуусмагц дараагийн шатны дотоод тээвэрлэлт, угсралтын талбайд хүлээлгэн өгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Техникийн үзүүлэлтийн хувьд, төсөлд 6 ширхэгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утсаар бүрдсэн ган татлагыг ашиглаж байна. Тус ган татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй бөгөөд өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөгдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан.
Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмж, нэмэгдэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчин үеийн дэд бүтцийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн суурьшлын бүсүүдийг хооронд нь шууд холбож, нийслэлийн нийтийн тээврийн системийг байгальд ээлтэй, хүртээмжтэй, олон тулгуурт шийдэлд шилжүүлэхээс гадна тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх бодит үр нөлөөтэй хэмээн тооцоолж байна.
***
As part of efforts to develop public transport infrastructure in Ulaanbaatar, the main load-bearing steel cables for the Cable Car Transport Project, being implemented in the Yarmag and Artsat–Unur districts, have arrived at the customs inspection site.
To date, 18 support pillars have been installed within the project scope, while construction of two stations is progressing in parallel. At the same time, the delivery of the primary load-bearing steel cables - critical to ensuring the safe and stable operation of the cable transport system -marks an important milestone in project implementation.
The steel cables are currently undergoing customs clearance, document verification, and technical inspection in accordance with applicable laws and regulations. Upon completion of these procedures, internal transportation and phased handover to the installation site will commence.
From a technical standpoint, the project utilizes steel cables composed of six braided strands, with 36 wires per strand, totaling 216 wires. The cables are of “B” grade, designed for both passenger and cargo transport, feature a non-destructive structure, and fully comply with relevant technical specifications and quality standards.
Once completed, the Cable Car Transport Project is expected to improve public transport accessibility, reduce air pollution, support efficient urban planning, and create modern, tourism-friendly infrastructure. The project will directly connect residential areas, introduce an environmentally friendly and accessible transport solution, and is projected to increase average traffic speeds in the area by approximately 4 percent.