БНХАУ-ЫН ГУАНЬЖОУ-ЖАНЬЖЯН ЧИГЛЭЛИЙН ӨНДӨР ХУРДНЫ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

2026.01.0532 үзсэн
БНХАУ-ЫН ГУАНЬЖОУ-ЖАНЬЖЯН ЧИГЛЭЛИЙН ӨНДӨР ХУРДНЫ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

Өндөр хурдны төмөр зам БНХАУ-ын Гуаньжоу-Жаньжян чиглэлд ашиглалтад орсон нь 400 км газрыг 1 цаг 30 минутад туулах боломжтой болжээ. Тус төслийг 2019 онд эхлүүлж, 2025 оны 12 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулсан бөгө

Өндөр хурдны төмөр зам БНХАУ-ын Гуаньжоу-Жаньжян чиглэлд ашиглалтад орсон нь 400 км газрыг 1 цаг 30 минутад туулах боломжтой болжээ. Тус төслийг 2019 онд эхлүүлж, 2025 оны 12 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулсан бөгөөд гүйцэтгэлийн явцад нэлээдгүй хүндрэл бэрхшээлтэй тулгарсан аж. Тухайлбал, геологийн төвөгтэй нөхцөл, гол, намаг ус ихтэй газруудыг дайрсан учир инженерийн нарийвчлалтай технологи шийдэл, стандартыг шаардаж байв. Мөн хот суурин, хүн ам ихтэй бүсээр дайрсан учир газар чөлөөлөлтөөс эхлээд орон нутгийн иргэдийн амьдрах орчны хамгаалалт зэрэг багагүй бэрхшээл тулгарсныг төсөл гүйцэтгэгчид тодотгожээ. 

Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 998 тэрбум юаньд хүрсэн нь мужийн хувьд хамгийн их хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэл бүхий бүтээн байгуулалт болсон гэнэ. Энэхүү төсөл ашиглалтад орсноор өдөрт 200- 300 мянган зорчигч, жилдээ 60-80 сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд аяллын хугацаа богиноссоноор тээвэрлэлтийн үр ашиг, бизнесийн эргэлт, аялал жуулчлалын боломжууд нэмэгдэж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад өндөр хүчин чадлын машин техник хэрэгсэл бүхий үндэсний компаниуд, мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн 2 мянга орчим ажилтан болон олон нийт, хувийн хэвшлийнхний оролцоо хүчтэй байсны үндсэн дээр барьж чадсаныг тодотгож байна.

 

Command Palette

Search for a command to run...