“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ, ХАМГААЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, орчин үеийн хот байгуулалтын жишиг бүхий дэд төвийг бий болгох зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 57 ажилтан, нэг машин механизм ажиллаж, өвлийн зогсолтын үе
Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, орчин үеийн хот байгуулалтын жишиг бүхий дэд төвийг бий болгох зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 57 ажилтан, нэг машин механизм ажиллаж, өвлийн зогсолтын үеийн хамгаалалт, бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй хот байгуулалтын томоохон төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, орон сууц, боловсролын байгууллага, эмнэлэг, соёл спортын байгууламж, авто болон явган, дугуйн зам, өргөн хүрээний ногоон байгууламжийг цогцоор нь хөгжүүлэх юм.
Иймээс өвлийн зогсолтын үеийг төслийн хувьд хариуцлагатай, чухал шат гэж үзэж, хийгдсэн барилга угсралтын ажлыг ирэх хавар хүртэл бүрэн бүтэн хадгалах, эрсдэлгүй байлгахад онцгой анхаарч байна. Энэ хүрээнд төслийн талбайн бүх орц, гарцыг хааж, хяналтын бүс тогтоон, зөвшөөрөлгүй хүн нэвтрэхээс сэргийлсэн хамгаалалтыг бэхжүүлжээ. Мөн ил задгай үлдсэн барилгын хэсгүүдийг хааж, болзошгүй осол, эрсдэлийг арилгахын зэрэгцээ барилгын үндсэн хийц, даацын бүтцийг цас, мөс, хүйтний улирлын сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор стандартын дагуу “өлгийдөх” буюу консервацийн ажлыг гүйцэтгэж байна.
Эдгээр арга хэмжээ нь зөвхөн өвлийн улирлыг аюулгүй даван туулах төдийгүй, ирэх хавар “Сэлбэ 20 минутын хот” төслийн барилга угсралтын ажлыг богино хугацаанд, чанарын алдагдалгүйгээр үргэлжлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Барилга угсралтын ажил түр зогссон энэ хугацаанд ч төслийн инженер, мэргэжилтнүүд зураг төсөл, тооцоо судалгаа, дараагийн үе шатны төлөвлөлтийг тасралтгүй гүйцэтгэж байна.
Төсөл хэрэгжснээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ажлын байр шинээр бий болно. Дэд төвүүдийг орон сууцжуулснаар гэр хорооллын 15,600 яндан, 12,000 жорлон устах судалгаа бий.
“SELBE 20-MINUTE CITY” PROJECT CONTINUES WINTER PREPARATIONS AND PROTECTIVE MEASURES
At the “Selbe 20-Minute City” project site, 57 staff members and one machine are actively working to implement winter shutdown protection and preparatory measures. The project aims to re-plan Ulaanbaatar’s ger districts and establish a modern sub-center in line with contemporary urban development standards.
Spanning a total area of 158 hectares across Chingeltei and Sukhbaatar districts, the project will comprehensively develop schools, kindergartens, healthcare facilities, housing, cultural and sports centers, as well as roads, pedestrian and bicycle paths, and green spaces.
The winter shutdown period is a critical phase, requiring careful measures to maintain completed construction works safely until the resumption of activities in spring. To this end, all site entrances and exits have been secured, a controlled zone established, and security reinforced to prevent unauthorized access. Open building areas have been closed, potential hazards mitigated, and main structures and load-bearing elements protected in accordance with standards against snow, ice, and cold weather.
These measures ensure the integrity of the project and provide the foundation for resuming construction and installation work efficiently and without quality loss in the spring. Even during the temporary halt in physical construction, engineers and experts continue planning, designing, and calculating for the next project phase.
Upon completion, the “Selbe 20-Minute City” project will reduce population overcrowding, expand affordable housing supply, and provide safer, healthier living and working environments. It is projected that 12,000 pit latrines and 15,600 chimneys in the ger districts will be removed as part of the new housing sub-centers, generating new employment opportunities across sectors.